Энэ сонгуулиар МАН-ын жагсаалтад багтсан хүний нэг бол МАН-ын орон тооны бус нарийн бичгийн дарга Х.Булгантуяа. Намын ажил албанаас хоцрон гэж байхгүй тэрээр үг үйлдэлээрээ олны анхааралыг татдаггүй ч өмссөн зүүсэнээрээ хэзээд татаж ирсэн нэгэн. Энэ удаад ёстой л үлгэрт гардаг “улаан малгайт” охин шиг л хувцасласан байх чинээ. “Улаан малгайт” угтаа бол ингэж олон өнгийг хослуулдаггүй юмсан.

Харин Х.Булгантуяа дарга ёстой л солонгын долоон өнгөний ихэнхийг нь хувцаслалт дээрээ туршсан гэлтэй дахин олноос онцгойрчээ. Жилийн жилд намын золголт дээр час улаан өнгийн дээл,нүдэнд өртөхүйц малгайгаар гангардаг тэрээр өөрийн гэсэн стиль имижээ бүрдүүлэх гээд ихээхэн хичээдэг ч харамсалтай нь амжилт олдоггүй. Ихэнх тохиолдолд шүүмлүүлдэг энэ удаа ч гэсэн “онц” үнэлгээ авсангүй.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (5)