
“Өгзөг” хочтой топ модель Э.Сэлэнгэ сүүлийн үед цэнхэр дэлгэцийн хөтлөгч болчихсон явж байна. Анх хараад танихгүй байсан ч ажаад байсан чинь топ модель Э.Сэлэнгэ байх юм хэмээн цахимын найзууд нь шивнэлдсэн харагдана лээ. Аргагүй л дээ сүүлийн үед охид бүсгүйчүүд маань нүүр нүдээ танигдахын аргагүй болтолоо будаж найз нөхөдөө бүү хэл эцэг эхдээ танигдахаа байсан энэ цагт топыг нүүрээ бүлтэртэл нь будаад, мэдээ хөтөлөөд гарахаар хэн ч анх хараад анзаарахгүй нь лавтай.

Харин топ тайзнаа биш цэнхэр дэлгэцээр харагдах болсон энэ үед түүний нөхөр Одбаяр гэх энэ шавилхан залуу сүүлийн үед үйл ажиллагааны чимэг болон харагдах болжээ. Угтаа бол топ модель маань л үйл ажиллагаанд уригдаж чимэг болон явж байх атал түүний орыг нөхөр нь эзэлээд байгаа бололтой. Өмссөн хувцас биеэ авч явах соёлоороо үе тэнгийн залуучууддаа үлгэр жишээ болон байлдан дагуулж байгаа гэж болно.
Энэ удаад ажил хэрэгч, чөлөөт стилийг хослуулан өмссөн Одбаярын зүүсэн алчуур, тод өнгийн ногоон оймс гол стиль имижийг нь бүрдүүлсэн гэлтэй. “Street style” маягаар хувцасласан Одбаяр орчин тойрноо хэзээд мэдэрч хувцасладаг нэгэн. Араасаа олон арван залуусыг хувцаслах соёлоороо байлдан дагуулж, модель эхнэр цаашаа гэтэл нь стиль имижээ бүрдүүлсэн байгааг та харж байна. Ингээд топын нөхрийн “Street style”-ийг сонирхоцгооё.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (13)