Г.Шийлэгдамбыг хэрсэн аалзны тор    

Аалзны тор ... Бодоод үз дээ, аалз тухайн обьектыг дагаж очоод тойруулаад тороо нэхчихдэггүй. Нэг хэсэг талбайг сонгон тор нэхэх агаад тэнд нь явж байсан амьтад өөрсдөө очоод орчихдог. Тэгээд л гарч чадахгүй орооцолдоод, гацаад сүүлдээ идэш нь болж байгаа юм даа. Хүмүүсийн амьдралд, тэр дундаа улс төрд энэ хэлц орж ирсэн нь эртнийх. Бас л улс төр хөөхчөөмөө аядаж яваад санамсаргүй ээдрээтэй торонд ороогдчихдог. Гэхдээ бүгд биш шүү. Бид та бүхэнд саяхан торонд ороод буй Г.Шийлэгдамбын эргэн тойрны хэрсэн “утас”-ны хэсгүүдийг томруулдаг шилээр харуулахаар энэхүү фактуудыг нэгтгэв. Аалз-хохирогч-тор ...

Fact 1: Г.Шийлэгдамба 1996 онд гадаад хэлний “Цог” дээд сургууль, 1997 онд Лондонд “Center London”коллеж, 1998 онд Удирдлагын институт, 2004 онд Голландын Мастрихтийн магистрантур төгссөн. Аялал жуулчлалын менежер мэргэжилтэй.

Тодруулах нь: Г.Шийлэгдамба 1971 онд төрсөн.1996 онд буюу 25 насандаа “Цог” дээд сургуульд элсээд 1997 онд Лондонд коллежид явсан??? Оюутан солилцооны хөтөлбөр байсан эсэх дээр одоо хэр тайлбар байхгүй. Аман эх сурвалжууд түүнийг сургуульдаа нэг жил сураад хөөгдсөн гэлцдэг. “Хөгшин” оюутан болсон ч бүтэлгүйтсэн байх нь. Аав нь нутагтаа бийлэгжүү эрхмүүдийн тоонд ордог бэлтэй айлын хүүд лав төлбөрийн асуудал, санхүүгийн гачигдал байгаагүй. Шалтгаан нь юу байсан нь оньсого хэвээр үлдсэн. Гэвч боловсролын хэмжүүр диплом хэмээх цавуутай цаас биш учир түүний энэ “цоорхой”-г өнөө хэр нь ойшоосон нь үгүй.

Fact 2: Тэр 1997 онд анх МАХН-д элсчээ. Хожим МАХН хоёр хуваагдсан байхад эргэж ирэн Н.Энхбаярыг дагасан. Тайлбарлахдаа “Надад МАН-ын батлах ч байгаагүй. Энэ нь нэг талаас гадаадад сурч байсантай холбоотой байх. Тиймээс би МАН-д өөрийгөө албан ёсоор элсээгүй гэж үзэж байгаа. Ингээд 1997 онд анх элссэн намдаа 2012 онд Австрали улсаас ирээд гишүүнчлэлээ сэргээсэн үйл явц болсон юм. Түүнээс биш МАН-д элсэж ороод бас гараад МАХН-д орсон юм биш” гэж байв.

Тодруулах нь: Түүний аав чамбай хүн байсан болохоор хүүгээ боловсролын төвшинд амжилт олохгүйг мэдмэгц бас ч үгүй нутагтаа бэлтэй чадалтай нь байсан болохоор Н.Энхбаяр дээр хөтлөн очиход эргэлзээ байгаагүй гэдэг. 25 настай хүү нь оюутан болж сурч боловсроход хугацаа их зарах тул оройтсон, сураад ч нэг албан хаагч л болох нь гэж хашир аав тооцоолоо биз. Жирийн малчнаас давсан хүчтэй хүн төрийнхөнтэй ч ойр байж, тэр тусмаа МАХН. Хүүгээ Н.Энхбаярт бараг л шавь оруулж ирээдүйг нь даатган өгснөөр Г.Шийлэгдамбын улс төрийн түүх эхэлжээ.

Fact 3:Тэр 2007 онд МАХН-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдон нэг жил ажилласан. Харин Эрүүл мэнд, спортын яамны сайдаар 2014 оны 12-р сарын 10-ны өдөр томилогдсон 2015 оны 11-р сарын 6-ний өдөр өөрийн хүсэлтээр огцорсон.

Тодруулах нь: Сайдын суудалд хоёронтоо суусан ч нэг жилийн “настай” байдаг нь аз уу эз үү? Эхнийх дээр ч улс төрийн нөхцөл байдлаар огцорч Австрали улсын “Melbourne” хот дахь "Charles Sturt University’’-д мастерын зэрэг хамгаалсан. Харин энэ удаад “хэцүү нэрт”-д байж таарав. Түүгээр ч барахгүй огцрох бичигт намын нөхөд нь хүчээр гарын үсэг зуруулсан гэж тэр өөрийн амаар хэлээд буй. Харин намаас гарах, гишүүнчлэлээ түдгэлзэх бичигт бол гарын үсэг зуруулаагүй гэнэ лээ.

Fact 4: Тэрбээр 2012 оны есдүгээр сард МАХН-ын генсек болж улмаар 3 жил ажилласан.

Тодруулах нь: Аливаа намын ерөнхий нарийн бичиг гэдэг албан тушаал бол хамгийн энгийнээр тодорхойлоход гал тогооны хүн гэсэн үг. Намын санхүүжилт, намын гишүүдийн ирээдүйтэй холбоотой олон олон асуудал энэ албан тушаалтны нуруун дээр байдаг. Тэр ч утгаараа санхүүжилтийг нь бүрдүүлэх гэж яваад хэрэгт орсон талаар Г.Шийлэгдамба өгүүлсэн.

Fact 5: ...Миний бие иргэн О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж авсан мөнгөний 50 000$-ыг 2015.11.4-ний өдрийн өглөө Н.Энхбаярт МАХН-ын төв байран дахь өрөөнд нь оруулж өгсөн болно. Харин уг өдрийн орой ЭМС-ын Яамны байранд О.Даваасүрэнгийн авчирч өгсөн 120 000 $-ыг мөн намын санхүүжилт болгон МАХН-ын дарга Н.Энхбаярт өгөхөөр тохиролцсон байсан боловч тус өдөртөө АТГ-ын албаны хүмүүст баривчлагдсан юм. Эцэст нь уг асуудал шүүхээр эцэслэн тогтоодоогүй байхад журмын зарим нөхөд маань бодит үнэнийг илт гуйвуулан ташаа мэдээлэл тарааж байгаад харамсаж байна. /Г.Шийлэгдамбын ил захидлын хэсгээс/

Тодруулах нь: Дээр нэр нь дурдагдсан О.Даваасүрэн гэгч чухам хэн бэ? О.Даваасүрэн нь Ч.Улааны сүүлд гэрлэсэн залуу гэргий О.Цэенбадамын төрсөн дүү. Эрээн, Хөх хотын хятадуудын дунд “Хөнгөн цагааны” Даваасүрэн гэдэг нэрээр алдартай, Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч байсан. Өнгөрсөн сонгуульд Хан-Уул дүүргийн орон нутгийн сонгуульд өрсөлдөөд унасан. Ч.Улаан хүргэн ахыгаа дагаж МАН-аас гарч МАХН-д орсон уу гэх явган яриа бий. ГЕГ-ын хүний нөөцийн хэлтсийн даргын суудалд суусан О.Даваасүрэнг хэдэн жилийн өмнө Гаалийн Х.Баатарын хань хамсаатан болж байсан гэх бор шувуу хэвлэл мэдээллийн хэрэгслээр нисэж буй. Ч.Улааны гэргий О.Цэенбадам одоогоос хоёр жилийн өмнө Эрүүл мэндийн сайдаар О.Удвал хатагтайг ажиллаж байх үед түүний “Сүвэн-Уул” ХХК 12 тендэрт ялалт байгуулан дуулиан тарьж байлаа. Тус яамнаас зарласан 30 гаруй тендерийн 12-т нь шалгарна гэдэг гайхалтай зүйл байсан тул олон нийт хачирхахаас ч аргагүй юм.

Fact 6: О.Даваасүрэн Г.Шийлэгдамба нар олон жил ойр дотно байсан. Г.Шийлэгдамба түүнийг “Өөрийгөө миний хуурай ах гэдэг хүн” гэж танилцуулсан. Намын санхүүжилттэй холбоотой үүрэгдсэн хуурай дүүгийнхээ ачаанаас хуурай ах нь үүрэлцэхээр мөнгө аваачиж өгчээ.

Тодруулах нь: Намын санхүүжилтийг хандив, гишүүдийн татвар, төрөөс өгөх санхүүжилтээр шийддэг байна. Гишүүдийн суудлын мөнгө гэж намд бас өгдөг. Өмнө нь 10 сая байсан нь одоо нэмэгдсэн талаар Г.Шийлэгдамба ярьсан. Сонгогчдын саналын тооноос хамааран 4 жилд нэг удаа төрөөс намд санхүүжилт өгдөг байна. О.Даваасүрэн зүгээр ч нэг ахын хувиар мөнгө өгөөгүй сонгуулийн тойрог авах зорилготой байсан эсэх дээр олон нийт таамаг дэвшүүлж буй нь тун удахгүй тайлал нь гарах биз.

Fact 7: Г.Шийлэгдамба улс төрөөс ангид ч хөлөө жийн тав тухтай амьдрах бололцоотой нэгэн. Өвөрхангайдаа жуулчны баазтай, аймгийн захын эзэн гэр бүл нь хэрэгт холбогдох үеэр зөвхөн өмгөөлөгчдийн хөлсөнд 60 саяыг 100 хувь гарган өгчээ. Одоо хууль хяналтын байгууллагаас түүнийг хамгаалалтанд аваад байна.

Тодруулах нь:Түүнийг Н.Энхбаярын гэргий О.Цолмонгийн хүн гэдэг ч тэрбээр намын даргаа баригдаад байх үед ар гэрийг нь эргэж тойрч суллагадахад нь хамгийн их баярлаж байсан нэгэн. О.Цолмонгийн талаар “Манай жуулчны баазад очдог, намын даргын гэргийн хувьд мэдээж таньж мэднэ” гэснээс өөр тодорхой хариулт өгөөгүй. Ямартай ч тэрбээр Н.Энхбаяртай нүүр нүүрээ хараад суухад надаас мөнгө аваагүй, тэр мөнгийг би хувьдаа ашиглаагүй гэдгийг үгүйсгэхгүй гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн. Хэдийгээр батлан даалтанд гараад намын байрандаа очиж учир байдлаа ярилцахыг хүссэн ч намын удирдлагын зүгээс тэгэх шаардлагагүй гэсэн хариулт өгсөн байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (7)

  • Zochin
    Iim humuus darga bolchood, bid nariig udirdaad bhr bur durgui hureed bh uym. Yostoi ng chaavaas gemeer l amitad bh uym daa!!
    2016 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин
    энэ Улаан гээд яасан идэж ханддаггүй хүн бэ бас. аль МАН-н үед л идээд л байдаг.
    2016 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин
    тийм. удирдлагын академи дээр нэг тийм юм явагдаад байсан. хэдэн албан тушаалтанаас мөнгө саагаад бас нэг хулхи гадаад гар нь алга болоо биз бодвол. Олон ч хүн ийм юм авсан, авсанаараа их л бахархдаг юм билээ хөөрхий зайлуул юм үзээгүй хүмүүс.
    2016 оны 02 сарын 23
  • Зочин
    Gollond.n mastriht.n ih surguul togsson gedeg heden hudlaa garuud bdag.10000 s tolood l manaid heden bagsh awchraad hedhen tsag.n lekts orson bolood awsan hulhi diplom.
    2016 оны 02 сарын 23 | Хариулах
    • Зочин
      тийм. удирдлагын академи дээр нэг тийм юм явагдаад байсан. хэдэн албан тушаалтанаас мөнгө саагаад бас нэг хулхи гадаад гар нь алга болоо биз бодвол. Олон ч хүн ийм юм авсан, авсанаараа их л бахархдаг юм билээ хөөрхий зайлуул юм үзээгүй хүмүүс.
      2016 оны 02 сарын 23
  • maxn
    ATG ENE YANxan O.Lxagvatsedeng shalgaachee xudaldan avax gazraas BAYNSELENGE ENE 2 Suven uul xxk aaraa ochnoon tender avsan shude unen gej bdg bol shalgaacheeee
    2016 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин
    juulchnii baaziin ezen geed l baidag gehdee juulchnii baaz aimgiin zahiin ezen maani umguulugchiin munguu uguhiintuld mashinaa zarsan gejulaa
    2016 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин
    hehe ulgeree ulger
    2016 оны 02 сарын 22 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025