Арслангийн сахалаа ургуулсан шалтгаан

Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар маргааш хэвлэлийн хурал хийж, их спортоосоо зодог тайлж байгаагаа зарласан. Зодог тайлах болсон шалтгаанаа тайлбарлахаар өнөөдөр  “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д 11:00 цагт хэвлэлийн хурал зарлаад буй. Тэрээр бэртэл гэмтлийн улмаас сүүлийн жилүүдэд барилдаагүй бөгөөд энэ жилийн цагаан сарын барилдаанаар бөхийн өргөөнд ирж бөх үзсэн юм. Харин эрхэм арслан маань битүүний өдөр бөхийн өргөөнд ирэхдээ ийн үс сахалаа ургуулчихсан ирсэн нь үзэгч фэнүүдийнх нь сонирхолыг ихээхэн татсан.

Ямар учир шалтгаанаар сахалаа ургуулж, барилдахгүй байгааг фэнүүд нь зүрхэлж асууж чадахгүй байснаа цахим хуудаснаа тавьсан билээ. Ямартай ч их спортоос зодог тайлах шалтгаанаар сахалаа ургуулсан ч юм билүү гэж бөх сонирхогчид таамаг дэвшүүлж байна.  

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • zochin
    кинонд тоглохоор ургуулж байгаа
    2016 оны 05 сарын 05 | Хариулах
  • Yanaa
    Yasan aimaar yum be
    2016 оны 02 сарын 19 | Хариулах
  • Yanaa
    Yasan aimaar yum be
    2016 оны 02 сарын 19 | Хариулах
  • Yanaa
    Yasan aimaar yum be
    2016 оны 02 сарын 19 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025