Хөрөнгө мөнгөтай хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү өөрийнх нь асуудал л даа. Гэвч хүний хэрэгцээнээс хэд дахин илүү эд зүйл эдэлж хэрэглэдэг хүмүүс манайд цөөнгүй. Тэгвэл энэ удаад алд хэртэй даалинтай эрхмүүдийг онцолсон юм. Тэдний даалин бас нэмээд хөөрөг нь сүрийг харуулж, бэл нүнжигийг илтгэж, олны анхаарлыг татсан учраас онцоллоо.

“Торгоны зам”-ын Ц.Гантөмөрийг С.Жавхлангийн экс хадам аав гэдгийг хэн хүнгүй мэднэ. “Хуй мандал”-ын дэвжээнээ дэнж хотойтол нааддаг Ц.Гантөмөр жил бүрийн наадмаар гэрийнхээ гадаа алд цэнхэр хадаг аятай урт даалингаа дэлгээд ирсэн зочдыг ийм байдалтайгаар угтаж авдаг уламжлалтай бололтой. Их аврагатай сүрийг үзүүлсэн патиараа нэгэн цагт даруулсан байна. Харин их аварга Д.Дагвадоржийн даалин түүний хажууд алганы чинээ харагдаж байх чинээ.

Үүний дараахан Их аврага маань Ц.Гантөмөрийнд айлчилсан биш онигоонд орох дөхсөн. Захын нэг бизнесмэн алд хэртэй даалинтай байхад би юунаас дутах билээ гэсэн шиг Их аварга Д.Дагвадорж ёстой л бүснийхээ өргөнтэй эн зэрэгцэхүйц өргөнтэй урт даалин сонгосон байна. Жижигхэн биетэй хүний өвөрт нь багтах бүү хэл дээлнийх нь энгэрээр ч орохгүй даалин гэж энэ байхдаа. Аархал аа гэж...

Тэгвэл Кёкүшюзан Д.Батбаяр ч мөн адил Д.Дагвадоржийн даалинтай эн зэрэгцэх хэмжээний даалинтай юм гээч. Хоол иддэг аяга, цай уудаг аяга нь л гэхэд дунд зэргийн таваг аятай байдаг хэмээн авааль гэргий МУГЖ Т.Баясгалан аархан ярьж гайхуулж харуулж байсан удаатай. Энгийн хүний хэрэглээнээс арав дахин давж эдэлж хэрэглэдэг Кёкүшюзан Д.Батбаяр хаана ч явсан том эд зүйлс эдэлж хэрэглэдэгээрээ үргэлж аархаж, баярхаж байдаг нэгэн. Авааль гэргий МУГЖ Т.Баясгаланд хүртэл энэ зан уламжлалаа заагаад өгсөн гэлтэй бусдад нөхрийнхөө эдлэлийг гайхуулж байдаг уламжлалтай гэр бүл. Даалин хөөрөгөө бариад золгохдоо хүртэл бусдыг сайн хараад ав гэсэн шиг зургаа ийн даруулдаг Кёкүшюзаны аархал даалин, хөөрөг нь бололтой.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (53)