У.Хүрэлсүх зүгээр нүүрээрээ дуулчихна!

Ямартай ч дуутай эсвэл хамтлагтай байх хэрэгтэй. Бүр болохгүй бол өөрийнхөө нэр дээр хамтлаг байгуулаад санхүүжүүлээд сууж байж болно. Төрийн түшээд дунд Путин имиж, нүцгэн цээжээрээ тодордог У.Хүрэлсүх “Андууд” хамтлаг байгуулж гитар үүрэн хэсэг сэмбэлзсэн. Саяхан тус хамтлагийн шинэ клип цацагдлаа. Үзэгчид клип эхнээс дуусах хүртэл У.Хүрэлсүхийг хайсан боловч гарч ирдэггүй ээ. Хамгийн гол ажил болох санхүүжилт, клипний ерөнхий зохиол ая дан тааруулах дээр мань эр ажилласан бололтой.

Хамтлаг хамтдаа лаг гэсэн үг. Хэдий дүр нь үзэгдээгүй ч Хүрэлээ хүү байхгүй бол энэ залуус нэгдэж чадахгүй л байлаа. Яадаг юм, нэгэнт суурийг нь тавьчихсан байхад ард нь инээмсэглээд хошин шог дээр гардаг шиг нүүрээрээ “дуулаад” зогсож байсан ч болно шүү дээ. Энэнээс хойш улс төрчдийн уран сайхны үзүүлбэрийг нүүрээрээ дуулсан, өөрөө дуулсан, өрөөлийг санхүүжүүлж дуулуулсан гэхчлэн ангилаад байж дээ. 2016 он ер нь л эхлэхээс урлагийнханд биш улс төрчдөд уран бүтээлийн олз омог дагуулж байгаа шүү. Тэгэхээр урлагийнхан яах юм? Улс төрийн олз омогтой явах юм байх даа гэлцэх болж.

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • Ука
    Үнэхээр хайр татам сайхан ах шүү. Танд амжилт хүсье.
    2016 оны 02 сарын 22 | Хариулах
  • Capaa
    Урлагт хайртай нэг ч гэсэн дарга байгаад үнэхээр баярлаж байна. Тэр тусмаа роk попийг ойлгодог гитар бариад тоглож чаддаг улс төрч байгаад баяр хүргэмээр байна шүү. Амжилт хүсье.
    2016 оны 02 сарын 17 | Хариулах

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025