Хоёр ЭНХ хамтрах уу?

Монголын улс төрийн намуудад улс орны эрх ашиг бус засаг төрийн эрх мэдэл хамгийн чухал гэдгийг гэрчилдэг зүйл бол сонгууль дөхөхөөр шинэ хамтрагчаа хайж эхэлдэг явдал юм. өнгөрсөн сонгуулиар МАХН-тай нийлж, УИХ-д эвсэл байгуулсан МҮАН энэ удаадаа АН-тай дотносохоор болсон. Тиймээс Н.Энхбаярын МАХН-д гайгүй сайн түнш хэрэгтэй болж, улмаар Монголын Ногоон Намтай хамтрахаар болоод байгаа билээ. Уг нь МАХН-ыг үндсэн угшил болох МАН-тайгаа хамт сонгуульд орно гэх бор шувуу зөндөө ниссэн. Гэхдээ одоогоор тодорхой болоогүй байна.

Ямартай ч, Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталснаар УИХ-ын сонгуульд оролцох намуудыг Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн он дарааллаар нь эрэмбэлж, саналын хуудаст бичихээр болсон юм. Тэр дагуу бол  МАХН 18-д эрэмбэлэгдэж байсан юм. За харин  Монголын Ногоон намтай хамтрах шийдвэр гаргаснаар 3 дугаарт бичигдэж таарах юм. хэрэв МАН-тайгаа нийлвэл 1 дүгээрт бичигдэх боломжтой болох юм.

Тэгэхээр МАН болоод МАХН-ын удирдагчид болох хоёр ЭНХ хамтаараа 1 дүгээрт бичигдэж, хамаг саналыг хамах сценаритай эсэх нь удахгүй тодорхой болох биз ээ.

М.Мөнхжин

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Хамтраад
    Хамтраад ялалт байгууллаад Монгол улсын төрийн хямралаас гараарай.
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин
    Хамтрах нь зүйтэй л дээ.Гэхдээ МАН Энхбаярт хийсэн зүйлээсээ болоод хөдөлж чадахгүй бгаа биз.
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025