
Монголын хөгжмийн урлагийн ноён оргилуудын нэг Нацагийн Жанцанноровын гайхалтай хөгжмүүдэд монгол түмэн хайртай билээ. Үнэндээ бол түүний хөгжмүүдийг эрэмбэлж хэлж ярьдаг хүмүүс цөөн байдаг. Тэгвэл тэрээр "Мандухай цэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор" кинонуудын хөгжмөө өөрөө харьцуулсан хэлсэн байна. Тэр хэлэхдээ “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ын хөгжим бол “Мандухай цэцэн хатан”-ы хөгжмөөс хамаагүй илүү болсон. Би илүү бичсэн. Илүү болсон. Мандухайн хөгжим бол асар том орон зайн үзэл санааных. Харин “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ынх бол Монгол төрийн шүншигтэй холбоотой. Төрийн том арга хэмжээ хэзээ ч Мандухай цэцэн хатны хөгжимөөр эхэлдэггүй. Харин “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ын хөгжимөөр л эхэлдэг. “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ын хөгжимд Монгол төрийн сүнс, сүр сүлд оршиж байдаг. Монгол төр “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ын хөгжимд байгаа.” хэмээжээ.
М.Мөнхжин
Сэтгэгдэл (18)