
“Эвсэг Монгол” группийн захирал Ж.Оюун-Эрдэнэ хэмээн энэ бүсгүй нэгэн цагт миссийн тэмцээнд орж, тэргүүндээ титэм гялалзуулж, загвар ч өмсөж явсан нэгэн. Толгойноосоо хөлийн хуруу хүртэлээ цул брэндээр гоёдог дэгжин нийслэл бүсгүйчүүдийн нэг манай дуранд ийн өртсөн юм.

Түүний цагаан сарын гоёл улаан үүтэн хуаран дээл, дөрвөн талт саарал булган малгай байв. Үндэсний хувцасан дээр мэдрэмжтэй сонголт хийж чадвал европ загварын дэгжин өндөр өсгийт ч сайхан харагдаггийн жишээ энэ дээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (12)