Филармонийн гоцлол дуучин П.Өнөржаргал дуучин гэхээсээ илүү “Буян”-гийн Жагаагийн хэнз үрийг төрүүлсэн бүсгүй гэдгээрээ олонд танигдсан. Монголын зартай жентельмэн Б.Жаргалсайханыг өвчсөн юм шиг хүү төрүүлж өгсөн П.Өнөржаргал жилийн өмнөөс албан ёсны гэр бүлтэй болсон нь нууц биш болсон. Хаана ч явсан бие биенээ халамжилж, аз жаргалтай нь аргагүй инээд цацруулан явж харагдах болсон хосууд манай дуранд хэд хэдэн удаа өртөж байсан.

Дуучин бүсгүйг олон насаар ах тавь гарсан хүнтэй гэр бүл болсон гэж дуулдаж байсан болохоос биш ямар хүнтэй суусан гэдэг нь тодорхой бус байсан. Тэгвэл П.Өнөржаргалын нууц ноёнтон ил болж, чинээлэг нөхөр гэдэг нь ийн илчлэгдлээ. Хоёроос гурван хувийн бизнестэй энэ ноёнтонг Д.Уламбаяр гэдэг. Зав л гарвал залуу эхнэр, Гарьдмагнай хүүгээ аваад гадаад руу нисчихдэг энэ ноёнтон дуучин бүсгүйг хүүтэй нь ёстой л алган дээрээ бөмбөрүүлдэг гэнэ лээ. Энэ зун л гэхэд гадаадад амарч алжаал ядаргаагаа тайлсан сурагтай. Үе мултарсан хэдий ч аз жаргалтай амьдарч байгаа хосуудад хэн бүхэн алга ташин баяр хүргэх бизээ.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (27)