Яруу найрагчаас намын генсек хүртэл тэмцсэн МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат өнгөрсөн сонгуулиар өөрийн нутагтаа өвдөг шороодсон. Энэ жилийн сонгуулиар хаанаас өрсөлдөх нь тодорхойгүй байгаа гэж болно. Тэгвэл хувийн амьдрал хийгээд хувьсгалын ажил нь хэзээд олны анхаарал татсаар ирсэн Ж.Мөнхбатын он удаан жил өмссөн дээл энэ удаад анхаарал татлаа. Өнгөрсөн жил болон түүний өмнөх жилүүдэд энэ ногоон торгон дээлээрээ хоёр цагаан сарыг үдсэн байна. Намын нөхөд нь нарийн бичгийн даргаа хараад "Ногоон торгон дээлээрээ хичнээн жил гоёлоо доо" хэмээн дуу аманд аялагддаг болтол нь энэ дээлээ өмссөн байх юм гээч. Анх “Гоёлоо өмссөн дээл” ард түмэнд хүрч байхад ганц дээлтэй хүний дуу гэж шоглож байсан. Тэгвэл энэ шоглоомыг Ж.Мөнхбат жинхэнэ утгаар нь батлан харууллаа.

Ямартай ч Ж.Мөнхбат намын генсек болсоноосоо хойш намба сууж охид бүсгүйчүүдтэй нэр холбогдох нь бүү хэл бүсгүй хүнтэй ойрхон явж харагдахаа байсан. Харин нь өмнө нь бол сайхан бүсгүйчүүдийн дунд ёстой л цэцгэнд төөрсөн эрвээхий аятай л явж, шүлэг найргаараа уярааж явсан үе бий. Намын ажил нь түүнд эхнэр авах нь бүү хэл шинэ дээл оёлулах зав зай өгөхгүй байгаа бололтой гэж.

Энэ хоёр жилийн хугацаанд тэрээр дээлнийхээ бүсийг, даалингынхаа өнгийг л сольсон байна. Хар бүрх малгайгаа ч сольж амжаагүй байна. Олон жилийг гоонь эрийн амьдралаар амьдарч байгаа түүнийг журмын нөхөд нь шинэ эхнэртай болж байж л дээлнийхэн өнгө нь солигдох байх хэмээн шивнэлддэг гэсэн шүү.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (4)