Шинэлэг санаа, шилдэг загваруудаараа охид бүсгүйчүүдийг байлдан дагуулсаар ирсэн “Хайрын хурим” салон сар шинийн баярт зориулан цөөн тооны загварын цамц, дээлний загвараа дэлгээд байна. Үндэсний баяр, шинэ жил, цагаан сар гээд онцлох баяруудаар “Хайрын хурим” салоны урласан цорын ганц загварын дээл, даашинзаар гоёсон бүсгүйчүүд бусдаасаа илүүүрхэх болсон. Учир нь “Хайрын хурим” салоны загвар хэзээ ч давтагддаггүй, материал загварын тухайд чамин тансаг учраас тэр.

Жилийн аль ч улиралд тохируулан, ямар ч баяр ёслолоор өмссөн тохиромжтой дээл, цамцнуудыг орчин үеийн хэв маягт оруулан урласан учир бүх насны хүн өмсөж болно. Сүүлийн үед хүннү захтай дээл, цамц улиг болж хэрэглэгчид өөрийг сонирхож байгаа энэ үед тус салоны дээл, цамцнууд эрэлт ихтэй байгаа гэсэн шүү.

Тун удахгүй болох сар шинийн гоёлоо “Хайрын хурим” салоноос сонговол таны худалдаж авсан үнийн дүнгийн тодорхой хувь нь сайн үйлсэд зориулагдах юм байна.

Тодруулбал, СХД-ийн 2-р хороонд үйл ажиллагаа явуулдаг “Бамбар” цэцэрлэгийн хүүхдүүдэд дээл, хувцас оёж өгөх аж. Тус цэцэрлэг эмзэг бүлгийн болон хагас, бүтэн өнчин хүүхдүүдийг хамруулдаг, тусламж дэмжлэг төдийлөн хүрдэггүй алсмагдмал цэцэрлэг аж. Эдийн засгийн хямралтай энэ үед хүмүүнлэг үйлс хийхээр зорьж байгаа “Хайрын хурим” салоны төлөвлөгөөг дэмжихийг хүсвэл эдгээр загварын дээл, цамцнуудаас та сонгоход л болох юм байна шүү. Таны сонголт цорын ганц гэдгийг энд дахин дуулгахад таатай байна.




Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (10)