Таван сонгууль дараалан өвдөг шороодсон МАН-ынхан энэ жил даагаа нэхсэн шиг нэхэх чиглэл, зорилготой байгаа нь баараггүй ч, бас эрсдэлээ тооцоцгоож байгаа нь тодорхой. Тиймдээ ч Сонгуулийн хуулийг шинэчлэн батлахдаа 48 гишүүнийг тойргоос, 28 гишүүнийг намын жагсаалтаар гаргаж ирдэг хуучин тогтолцоогоо хэвээр үлдээе гэдэг дээр АН-тайгаа ижил байр суурьтай байгаа биз. Манай тухайд жагсаалт гэдэг юм чинь намуудын санхүүжилтэд онцгой үүрэг хүлээсэн, тэр хэрээрээ өнөөгийн парламентын шороотой хутгалдсан дүр төрхийг бат бэхжүүлэн хамгаалсан хамгаалалт болж буй. Тэрчлэн учиртай хүмүүс л жагсаалтад багтдаг.

Тэгвэл энэ сонгуулиар МАН-ын жагсаалтад хэн хэн багтах нь тодорхой болж байгаагийн дотроос анхаарал татсан нэг хүн байна. Тэр бол МАН-ын орон тооны бус нарийн бичгийн дарга Х.Булгантуяа юм. 33 настайдаа МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн болоход нь хэний хүн, хаанаас ороод ирэв гэх хар сэр дагасан. За үнэндээ бол ч эхнээсээ тодорхой байсан гэхэд болно доо. Учир нь тэрбээр “Петровис” компанийн хэлтсийн дарга учраас компанийнх нь толгой хатагтай Ж.Оюунгэрэлийн дэмжлэг, түлхээсгүйгээр яаж тэгтлээ хол алхсан байж таарах вэ дээ. Ж.Оюунгэрэл хатагтай ч өөрийн хүнээ дэмжсэн шиг дэмжих гэж байгаа нь Х.Булгантуяагийн нэр жагсаалтад багтсанаас харагдана. Мэдээж тэгээд хүн нь УИХ-д ороод суучихвал үр ашгийг нь үзнэ гэсэн тооцоолол байгаа л байлгүй.
Эх сурвалж: www.grandnews.mn
М.Мөнхжин
Сэтгэгдэл (9)