Мөн ч их хүлээлээ дээ ...

Оюутны ширээнээс хөтлөлцөн их урлагт хөл тавьсан МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар нийтийн дууны оргил үед мандан бадарч явсан цаг саяхан. Хослон дуулж хонгор найзуудын гэнэхэн үерхэлээр үргэлжилсэн тэдний зам тийм ч урт байсангүй тус тусынхаа зам мөрийг хөөгөөд багагүй хугацааг үдсэн.

Хамтран дуулах нь бүү хэл хамт явж харагдахаа байсан нийтийн дууны ханхүү, гүнж нар өдгөө хэд хэдэн хүүхдийн аав ээж болсон тэд олон жилийн дараа ийн хамтран уран бүтээлээ хийж байгаа нь үнэнч фэнүүдэд нь ихэд сонихон байгаа бололтой. Цахим сүлжээгээр “мөн ч их хүлээлээ дээ” гэх нэртэй тэдний фото зураг ёстой л хүчээ авч байна. Саяхан л гэхэд У.Далантай, С.Эрдэнэцэцэг нар хамтран дуулж, тоглолт, CD-гээ гаргаад амжсан бол тэдний араас С.Жавхлан, Т.Баясгалан нар ийн дөрөө нийлүүллээ. Урлагаас тэр дундаа нийтийн дуунаас хамтран дуулж хослон амьдарсан хосууд олон. Харамсалтай нь хослон дуулдаг ч ханилан жаргах тавилангүй салсан амраг хосууд олон.  Анхдагч нь У.Далантай, С.Эрдэнэцэцэг, С.Жавхлан, Т.Баясгалан нар байсан. Тэгвэл тэдний араас Ч.Бат-Эрдэнэ, Э.Оюумаа, Н.Баасандорж, Ц.Түмэнжаргал нар хамтран уран бүтээлээ хийж үнэнч фэнүүддээ баярлуулах болов уу яах бол гэх хүлээлт гарах байх шүү.

 

Ямартай ч эрхэм хоёр гавьяат маань хамран уран бүтээлээ хийж мөн ч их хүлээлгэсэн фэнүүдийнхээ сэтгэлийг баясгаж, сонорыг мялаах нь тун удахгүй гэсэн шүү. Сар шинээр тэдний уран бүтээлийг сонсож бүр цаашилбал хамтарсан тоглолтыг ч үзэж мэдэх нь байна шүү.

Эх сурвалж: www.grandnews.mn

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (11)

  • zochin
    zailaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa11111111111111111111111111!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!1
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин
    Amjilt husie
    2016 оны 03 сарын 13 | Хариулах
  • z
    Bolichih l doo
    2016 оны 02 сарын 01 | Хариулах
  • ZOCHIN
    2 teneg
    2016 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин
    Сайхан бна. Авьяастай хөдөлмөрч залуус шүү Гоё ,амжилт хүсье
    2016 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин
    Энэ 2 өнгөрсөн юм бол оронд нь хэн байхав. Энэ олон жилд илүү гарах хүн хэн гарч ирэв?
    2016 оны 01 сарын 26
  • Зочин
    Мөн ч их хүлээлээ дээ
    2016 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин
    Wow, wow bayar hurgey. amjilt husye
    2016 оны 01 сарын 26 | Хариулах
  • tuya
    eo shal mangar
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • zochin
    odoo ungursuun.
    2016 оны 01 сарын 23 | Хариулах
    • Зочин
      Энэ 2 өнгөрсөн юм бол оронд нь хэн байхав. Энэ олон жилд илүү гарах хүн хэн гарч ирэв?
      2016 оны 01 сарын 26
  • ZOCHIN
    TIIMUU YAMAR GOE YM BE.UNEHEER MUNDAG DUUCHID SHUU.TA 2 IINHOO GER BULD URAN BUTEELD CHIN ONDOROOS ONDOR AMJILTIIG HUSEN EROOE.
    2016 оны 01 сарын 23 | Хариулах
  • yavtsgui i..de..harya..
    zaaaz ogtoos sonin bish bn.yaj hudla doligonoj chadaj bnaa.unendee-yagaad yagaad ch amban yavj gambir hairahgui...
    2016 оны 01 сарын 22 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025