
Рок попын ертөнцөөс дэлгэцийн уран бүтээл рүү "үсэрсэн" дуучин Э.Ганболорын араас Төрийн соёрхолт дуучин Д.Болд "Channel 11" цэнгээнт телевиз телевизийнхээ нээлтийг хийлээ. Монгол контентыг дэмжих зорилготой энтертайнмент энэ телевиз нь дуу хөгжим, кино оркестр зэргийг олон улсын стандартад нийцсэн Английн тоног төхөөрөмжөөр дамжуулан хүргэхээр зэхсэн гээд олон давуу талтай гэнэ шүү.

Харин дуучин Э.Ганболорын “VTV” HD телевиз мөн л сүүлийн үеийн өндөр нягтаршилтай дүрсний үзүүлэлт бүхий “Full HD” хэлбэрээр техник, технологийн иж бүрэн шинэчлэлт хийсэн нь дуу дүрсний бүдэгрэлт, сариналт гэдэг асуудлаас аль хэдийнэ зай барьсан гээд Төрийн соёрхолтын шинэхэн телевизээс дутах юмгүй. Тэгвэл нэг салбарт ажилладаг энэ хоёр эрхэм урлагийн салбарт биш дэлгэцийн урлагаар дамжуулан өрсөлдөж эхлэх нь лавтай боллоо. Учир нь энэ хоёр телевизэд адил төсөөтэй зүйлээс гадна урлагийн гэх үйл ажиллагааг чухалчилж олон нийтэд түгээнэ. Төрийн соёрхолтоос урьтаж телевизээ нээсэн гэсэндээ дуучин Э.Ганболорын телевиз өөрийн гэсэн өнгө төрхөө олж, урлагийн номер, хамтлаг дуучдын тоглолт, үйл ажиллагааг гаргаж үзэгчдийн талархалыг хүлээгээд буй.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (9)