Нэгэн цагт хөтлөгч байсан энэ залууг ТВ5-ын Насаатай телевизээр айл гэрдэн тоглож байсныг үзэгчид мэднэ. Хуримын зураг өлгөсөн гэрт тэр хоёрын бэлддэг байсан нэвтрүүлэг тун сонирхол татам байсан билээ. Өдрийн хөтөлбөр тэр үедээ л шинэ тутам зүйл байв.
Гэвч гэрлэлт хуурамч теле шоу болохыг дараа нь мэдээд ёстой нөгөө “Хайртай гэдэг үгийг тоглоомоор хэлж болдог юм уу” гэдэг киноны ишлэл шиг л юм болж билээ. Ямартай ч телевизээр цөөнгүй хүмүүст танигдсан хархүү ИТХ-д “жирийж” бас ч үгүй байр суурьтай явах болсон. Нэгэн бүсгүйтэй гэрлэсэн гэж цухасхан үзэгдээд өнгөрсөн Г.Ганбаяр өнгөрөгч “Алтан сарнай” дээр бас л телевизээр мэр сэр үзэгддэг дизайнер бүсгүйтэй халуун дотно алхав.

Фото мисс Хулангийн эгч энэ бүсгүй мэр сэр клипэнд тоглодог олон нийтийн арга хэмжээнд хойш тавилгүй оролцдог нэгэн. Улс төрийн карьер хөөхөд бас тоглолт хэрэгтэй байдаг эсэх нь ёстой “цэргийн нууц” байх. Бөгж бэлэглэлээ, энэ хоёр дотно гэж мэдээ гарсаар байтал хүмүүс итгэхгүй байгаа нь мань Г.Ганбаяр хуурсаар байгаад бүр “худалч залуу” нэртэй болсных байх л даа. Уг нь энэ бүсгүй ч бас нөхөртэй хүүхэдтэй гэгдэж байсан ч бодвол бас л худлаа юм байлгүй дээ гэж хачирхах болж.

Эх сурвалж:www.grandnews.mn
Сэтгэгдэл (24)