Б.Баатар: Маш том зохион байгуулалттай хулгай болсон!

“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн нууц бичлэгүүд алдагдаж, цахим ертөнцөд тарсан хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдийн гол шуугиан байлаа. Экс тэргүүн хатагтай О.Цолмонгийн “Би хор найруулах юм бол  Ц.Элбэгдорж, С.Баяр, Ц.Нямдорж эд нараас арав дахин илүү хор найруулж чадна”, П.Анужингийн “Аав намайг 2016 оны сонгуульд нэр дэвшихээ л бод  ” гэх мэт ноц бүхий үгтэй эл бичлэг цацагдсан даруйдаа ёстой олон нийтийг цочирдуулсан. /бичлэгийг та энд дарж үзнэ үү/.

 

Энэ их шуугианы дараа өнөөдөр “Херо энтертайнмент”-ын найруулагч Б.Баатар хэвлэлийн хурал хийж, олон нийтэд албан ёсны мэдэгдэл хийсэн. Гэхдээ тэр ганцаараа ирсэн нь анхаарал татахгүй байж чадсангүй. Тус нэвтрүүлгийн хөтлөгчөөр олонд танигдсан, нэвтрүүлгийг санаачлагч, продюссер гэгддэг П.Анужин ядахдаа ирээгүй нь хачирхалтай. Эсвэл тэрбээр нэвтрүүлийг санаачилж, продюссерлэдэг гэдэг нь худлаа байж таарна. Анхнаасаа улс төрд хүч үзэж, нэр дэвших зорилготой, үүний тулд олон нийтэд танигдах шаардлагатай байсан учраас тийнхүү үзэгчдийг хуурсан байж болох талтай.

Ирэх сонгуульд нэр дэвшихээ ч энэ бичлэгэн дээр тэрээр хэлээд авна лээ. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн энэ бүсгүй энэ нэвтрүүлэг хийх болсноос хойш Б.Баатартай гэр бүлийн харилцаатай болж, улмаар хоёр охиныхоо ааваас салсан, гэвч өнгөрсөн зунаас хойш нэр бүхий баарны эзэн залуутай амраглаж байгаад экс нөхөр, Б.Баатар хоёртоо “гардуулсан”, тэр цагаас хойш Б.Баатар, П.Анужин хоёрын харилцаа хоёр тийш болсон гэх мэтээр үлгэр домог мэт, кино хийвэл адал явдалт adventure драматик кино гарахаар хэмжээний их яриа, худал үнэн нь мэдэгдэхгүй хов жив яригдсаар ирсэн.

Эцэстээ ноц бүхий бичлэг нь цацагдаж хэрэг явдал маш өндрөө авсныг илтгэлээ. Ам л нээвэл хүн чанар, ёс суртахуун ярьдаг бүсгүй камерын ард, хөшигний цаана тун ч увайгүй гэмээр ярьж, үйлддэг нь ийн баримт нотолгоотой дэлгэгдсэнээр эл нэвтрүүлгийн нэр хүнд навс унах нь ойлгомжтой. Энэ бүхнээс илүү чухам хэн, хэзээ, ямар зорилготойгоор эл нууц бичлэгийг авч олон нийтэд цацсан нь хамгаас сонирхол татсан асуудал. Хэдхэн сарын дараа УИХ-н ээлжит сонгууль болно. Ийм үед бичлэг цацагдсан нь яавч цаанаа том учир шалтгаантай байж таарна. МАН-ынхан болоод улс төрийн хүрээнийхэн нь Б.Баатар өөрөө энэ бичлэгийг цацсан гэж ярьцгааж байгаа гэх “шуум” ч бидэнд ирсэн. Зарим нь “Женко” Х.Баттулгыг хардаж буй. Харин Б.Баатарын тухайд албан ёсны хэвлэлийн хурал зарлаж, дээрх таамгуудыг эрс үгүйсгэж, маш нарийн судалгаа, зохион байгууллалттай хулгайн хэрэг хэмээн мэдэгдсэн юм. Ингээд түүний яриаг бүрэн эхээр нь танд хүргэе.

Зуун эрхэмд орохоор 50 хүн хүлээж байна!

Нэвтрүүлгийн явцад манай хоёр хөтлөгч хүмүүсийг ярьсан, эсвэл тэр хүнд хэтэрхий тал зассан маягтай дүрслэл гарсан бол энэ  цэвэр найруулагчийн өөрийнх нь тавилт. Би хөтлөгчиддөө яг иймэрхүү байдлаар асуу, энэ талаас нь хэлээтэх гэж хэлдэг. Тийм учраас хөтлөгч нарын өөрийнх нь үнэт зүйл ч юм уу, итгэл үнэмшил маш бүдгэрдэг. Тэд яг хэлснийг хийдэг. Үзэгч та бүхэнд эвгүй сэтгэгдэл төрүүлсэн бол цэвэр, зуун хувь найруулагчийн буруу гэж хэлье.

Би зүгээр ингэж л хэлмээр байна. Би улс төрд орох ч үгүй, улс төрч ч биш. Би өөрөө телевиз, киноны салбарт насан туршдаа ажиллаж байна. Эндээс урваж явахгүй. Тийм учраас санасныхаа зоргоор хасаж нэвтрүүлэг хийхгүй. “Зуун эрхэм”-д орох 50 хүн хүлээж байна. Би өөрөө хүний итгэлийг эвдэж ийм зүйл хийнэ гэдэг хэзээ ч байхгүй зүйл. Тиймээс  манайхнаас бичлэгийг цацна гэсэн ойлголт байхгүй. Тэр утгаараа бид энэ хулгайг бол хууль хяналтын байгууллагад өгсөн. Процесс явагдаж, шалгаж байна.  

Хэзээ болсон нь тодорхойгүй ч энэ хулгай илэрнэ

Бид хулгайг яг төдийд өдийд болсон гэж мэдэхгүй байна. Ажиллагаа явагдаж байгаа. Бүх юм илрээгүй байгаа үед задалж болохгүй байна. Сошиал ертөнцөөр хийгдсэн бүх хулгай, бүх зүйл өөрөө илэрч байдаг. Яагаад гэвэл бүх юм нь ул мөрөө үлдээж байдаг учраас энэ хэрэг илэрнэ. Монголын цагдаа болоод төр тунгалаг байгаа гэдэгт би итгэж байна.

Улс төрийн хэлбэртэй уран бүтээлийг хулгайлж оюуны маш том хулгай хийж ийм хэлбэрээр цацаж байгаа нь өөрөө маш гутамшигтай зүйл юм. Сэтгүүлчид та бүхэн хулгайлагдсан дүрсэн дээр юу ярьж байгаа нь биш гол нь цацаж байгаа процессын тухай сурвалжилж тэрний тухай илүү шүүмжлэх нь ёс зүйтэй байх гэж бодож байна.

Энэ бичлэгэн дээр ярьсан яриа, сэдвүүд тухайн үеийн байдал найруулагчийн шийдлээс бүтэж бий болдог. Тухайн хөтлөгч ч юм уу редактор өөрийнхөөрөө ярих гэхээсээ илүү найруулагчийн уран сайхны тавилттай нэвтрүүлэг учраас тэр тал руугаа байдаг юм шүү. Тэрийг та бүхэн ойлгож анхаараарай гэж би хүсэж байна.

Бид улс төрийн холбогдолтой ганц л нэвтрүүлэг хийсэн

Улс төрийн хувьд утгагүй байдал үүслээ. Тухайн нэвтрүүлгийг хуулж олон нийтэд цацаж, хүмүүст муухай сэтгэгдэл төрүүлэхээр монтажлаж гаргана гэдэг манай улс төрийн ертөнц доошоо бүр доошоо орсны хамгийн том илэрхийлэл гэж бодож байна. Манайх улс төрийн студи, улс төрийн редакц биш.

Улс төрийн холбогдолтой нэвтрүүлэг бид ганцханыг л хийсэн. Энэ нь Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн сонгуулийн өмнө хийсэн нэвтрүүлэг. Улс төржүүлж харах юм бол улс төрийн нэвтрүүлэг байх.

Энэ бол маш нарийн судалгаа, зохион байгуулалттай хулгайн хэрэг

Манай архив файл хэлбэрээр хадгалагддаг. Манайдаа л хамгийн баталгаатай, найдвартай серверт хадгалсан. Гэтэл файлууд яг л мэргэжлийн дагуу хуулагдсан байсан. Энэ бол маш нарийн судалгаа. Маш дээр үеэс манайхыг судалж хийсэн ажиллагаа гэж бодож байна. Ганцхан хүний ч юм уу эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн хийсэн хэрэг биш. Маш том зохион байгуулалттай хулгай болсон гэдгийг дахин цохон тэмдэглэе. Бид хулгайд юмаа алдсан нь Монголын сэтгүүлзүй, сэтгүүлчдийн байр суурьт нөлөөлсөн үйл ажиллагаа гэж бодож байгаа учраас та бүхнээсээ уучлалт хүсье.

Бид Зориг агсны баримтат кино хийж байгаа. Яг тэр үед серверээс тусад нь тавьчихсан байсан “хаард” бас алга болсон. Үүн дотор юу байсан гэхлээр сонингийн хайчилбарууд, тэр үед хүмүүсийн ярьж байсан сонин дээр байсан зүйлүүдийг скайнердчихсан файлууд байсан.

Н.Энхбаярт биш Ц.Элбэгдоржид тэгж долигносон бол бид ёс зүйгүй байж магадгүй  

Ерөнхийдөө “Херо энтертайнмент” Намбарын Энхбаярын нэвтрүүлгийг эхлэхээс авахуулаад дуусах хүртэл маш их дарамтанд байсан. Бүх л уран бүтээлчид, тэр дундаа хоёр хөтлөгчид. Янз бүрийн хүмүүс нэлээн нэр бүхий хүмүүс ч над руу ярьж янз бүрээр дарамталж байсан тохиолдлууд зөндөө.

Та бүхэн ойлгож байгаа байх. Намбарын Энхбаяр гэж хүн дээр мандан бадарч байх үед нь, хаан шиг байх үед нь очсонгүй. Хамгийн хэцүү ганцаардсан байх үед нь очсон. Тийм учраас тэр хүний сэтгэл зүрх рүү илүү ойртохыг хичээсэн. Зовлонгоос нь нимгэлэхийг хичээсэн. Тэр процессын хамгийн эвгүй сценүүдийг гаргаж тавьсан нь харамсалтай байна. Магадгүй нэг хүн рүү хэтэрхий долигносон байна гэхээр дүрслэл ярианууд гарсан л даа. Бид мандан бадарч яваа, яг ид үе нь оргилж яваа удирдагч ч юм уу эсвэл Монгол улсын ерөнхийлөгчөөр яг одоо ажиллаж байгаа Элбэгдоржид ингэж долигнож ярьсан ярианы бичлэг байх юм бол ёс зүйгүй зүйл байж магадгүй. Монгол улсын түүхийг бид Намбарын Энхбаяр гэж хүний түүхэн дүрслэл, түүхэн яриагүйгээр бичиж болохгүй. Тэр утгаараа нэвтрүүлэг хийх хэрэгтэй байсан. Бид Монгол улсын бүх ерөнхийлөгчид санал тавьсан. Багабанди гуай тодорхой шалтгаанаар одоохондоо орж чадахгүй гэсэн хариу өгсөн учраас одоо гурвынх нь нэвтрүүлгийг хийчихсэн байгаа.

Цолмонг мундаг хаттай хүүхэн гэж боддог

Нэвтрүүлэгт ашиглагдаагүй дүрс гарсан нь энэ бас уран бүтээлийн эрэл хайгуулын нэг хэлбэр. Камераа асаачихсан байсан, урд нь яриа авч байсан. Зураг авалт явж байна гэдгийг хэн ч гэсэн мэднэ. Өөр зураг авалт хийж байгаад урт зураг авалтын үеэр хүн өөрөө камераа мартчихдаг. Ярьсан процессууд байсан. Тэрийг устгаагүй нь бид нарын буруу. Гэхдээ үүнийг бас зөвөөр ойлгох хэрэгтэй. Би бол Цолмон гэж хүний талд байгаа. Яагаад гэхлээр тэр хүн амьдралыг нь тийм болгочихсон, хамт хажууд нь байсан хүмүүс нь яаж урваж шарвахыг харсан. Амьдрал нь ингэж их эргэж, улс төр ингэж их савалж байгаа үед хэн ч гэсэн тийм үйлдэл хийнэ. Харин ч хаттай мундаг хүүхэн гэж би боддог. Тэр дүрснээс амьдралын үнэнийг нь харах нь бас зөв байсан болов уу гэж бодож байна. Гэхдээ энэ бол буруу зүйл. Би сая хэлсэн, хүнийг яриулахын тулд тайвшруулж камерыг мартуулдаг. Энэ бол миний л техник.  

Намбарын Энхбаяр гэдэг хүн түүний гэр бүлийнхэн миний хувьд маш өөр төрлийн, маш ухаалаг, ухамсрын хувьд өөр төвшинд хөгжчихсөн хүмүүс юм уу даа гэж надад бодогдсон. Ингээд хэлэхээр намайг бас Намбарын Энхбаяртай холбоод ярих байх. Үнэндээ би Намбарын Энхбаяр гэдэг хүнийг хайрлаж хүндэтгэж энэ нэвтрүүлгээс хойш илүү дотно болсон. Урд нь би сайн таньдаггүй, мэддэг ч үгүй байсан.

Х.Баттулга энэ хэргийг хийгээгүй

Баттулга гишүүн бид хоёр адилхан зураачид. Дээр үеийн найзууд, ахан дүүс. Энэ бичлэг алдагдсан асуудал дээр ямар ч холбоо байхгүй. Яагаад гэвэл хар бичлэгэн дээр ч гэсэн гарчихсан байна лээ. Тулга хэрвээ нөлөөлдөг байсан бол тодорхой нэр бүхий хүмүүсийг оруулахгүй байсан биз дээ гэсэн яриа байна лээ ш дээ. Тэр бол тодорхой. Ямар нэгэн юм, мөнгө төгрөг бизнесийн холбоо байхгүй.

Тулга гэж хүн дээр би дахиад нэмээд хэлэхэд энэ хүнтэй яагаад холбогдоод байдаг юм бэ гэвэл мөнгө төгрөг гэхээсээ илүү итгэл үнэмшил гэдэг зүйл байдаг. Тэр дундаа уран бүтээлч хүн нээх мөнгөнд яваад мөнгөөр онгод ороод сэтгүүлчид ч гэсэн мөнгө өгөхөөр сайн юм бичих хүсэл төрөөд байдаггүй ш дээ. Торхой хэмжээгээр үнэт зүйл дээр дөрөөлсөн, нөхөрлөсөн андын нөхөрлөл бат бөх байдаг. Магадгүй Баттулга гэдэг гишүүн Монгол улсыг хөгжүүлэх тодорхой хэмжээнд өндөр албан тушаалд хүрээд цаашаа улсыг хөгжүүлэх хэмжээнд хүрээд явах юм бол би хажууд нь байхгүй. Харин сөрөг хүчин шиг байж өмнөөс нь сөрж ажиллаж чадна гэж би бодож байгаа. Тэгнэ гэдэгтээ ч итгэлтэй байгаа. Энэ цаг үед бол би найз нөхөр нь байж бүхий л зүйлд нь тусална гэж боддог. Энэ хугацаанд маш олон улс төрчтэй хамтарч ажилласан. Монголоо гэсэн, Монгол улсаа хөгжүүлье гэсэн улс төрч маш цөөхөн байдаг гэдгийг бас энд хэлмээр байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (31)

  • Зочин
    Anujin bolioo. Baatariig hardaj uulzdag emegteiluu n hel am hiij heruul hiideg teneg avgai
    2016 оны 01 сарын 21 | Хариулах
  • aaaa
    yag unendee oorsdoo bichlegee sanatai zadruulsan bna shdee, xudlaa xulgaid aldsan ch gex shig, mongolchuud odoo um oilgono shde, bid teneg bishe
    2016 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин
    тэр элбэгдоржтой хийсэн нэвтрүүлгийх нь нууц бичлэгийг үзэх юмсан яг эсрэгээрээ юу гэж бөгсийг нь долоож байгаа бол доо хэхэ дольдойнууд. цолмон чинь харин түс тас түмпэн шанага гэдэг шиг хүүхэн байна шдээ. энхбаярыг биш цолмонг ерөнхийлөгч болговол яадаг юм хэхэ. анужин бол болио боль боловсрол мэдлэггүй бүр хөөрцөн өөрийгөө хянаж чадахгүй энхбаярт бүр долигноод үхэх нь ээ. лхагвасүрэн гуай ч зайлуул зөнөж дээ жаахан. юу гэж байгаа нь ч үнэндээ сайн мэдэгдэхгүй юм. баатар ч анужингийн гоо үзэсгэлэн д бүрэн автаа байлгүй. хаа сайгүй анужин, хүн бүр хөөрхөн сайхан гээд хий магтаад байхаар хүн ингэж хөөрч байгаа байхгүй юу. одоо жаахан өөрийгөө бодитоор мэдэр, ер нь төрд энэ их сэтгүүлч нар хэрэггүй жинхэн эрдэмтэн докторуудыг гаргаж ирэх хэрэгтэй байна. улс орон хөгжихгүй байна. хэдэн ам хэлтэй захын авгай нар шиг сэтгүүлчээр төр дүүрээд байна хөөе ард түмэн минь
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
  • ppp
    Harin tiimee huurhii 4 huuhed l hesuunmda
    2016 оны 01 сарын 12
  • Зочин
    Japand jijig hotuudaar yvj undesnii bujig bujigledeg baij bilee Kimono umschuud kk
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Khar Anu
    Usuhiin jargal uzeegui hun uhen uhtlee terniigee husej dandaa ymand horsoj zuhej yvdag ym genelee.Hoid etsgiin gar deer ussun negen ymar olig baiv gej dee hudlaa l minii aav aav geed baigaa bolohoos ys yman deer bol hood etseg bol hoid etseg sh dee
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Batmunkh
    Hun bolgon l helsen ugiin face deeree shareleed baiheeren naiz boloh huselt ilgeesen ch bolohgui baisan ym tegeed faceluun orj harsan chin dandaa neg huniig hoorondon taltsuulsan barisan doromjilson ungu ayastai ym postoldog emegtei baiheeren gaihaj bilee
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • nara
    Anujin chinii unen nuur tsarai chin ilchlegdee dee unengeer yvbal uhe tergeer tuulai guitsnee gedeg ertnii saihan mongol mongol baidag shuu
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин
    Chutguruudiin tsuglaan gej bolno doo Burhan mini
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Soongo
    Харин энэ бичлэгийг үзсэнээр манай хуучин тэргүүн хатагтайн жинхэнэ хүнээрээ байгаа, хүн шиг инээдэг, хүн шиг жирийн яриа ярьдагыг анх удаа харлаа даа. хөмсөг зангидсан дүр л сэтгэлд үлдсэн байсан.
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Soongo
    Баатар гээд энэ залууд итгэж байна. Анужин гээд тэр эмэгтэй угаасаа нэвтүүрэлгт гарч байгаа нь нэг тийм хиймэл дүр гаргаад байдаг. Хэзээ ч өөрийнхөөрөө байдаггүй. Инээж байгаа нь хиймэл, биеэ авч явж байгаа нь хиймэл. Харин энэ цацагдсан бичлэг дээр жинхэнээрээ байна даа. Баатар найруулагчид хэлэхэд хэн юу ч гэсэн хамаагүй нэвтрүүлэгээ хийдгээрэй хийгээрэй. Гэхдээ нэг зүйлийг анхааруулахад Монголын 100 эрхэмд хэнийг оруулах вэ гэдэг тодорхой хэмжээний шалгууртай болгох хэрэгтэй шүү. ГОл нь тэр хүн хийсэн юмтай байх хэрэгтэй гэдэг санаа л хэлээд байна шүү. Түүнээс олны танил манай хүмүүс зүгээр танил, хийсэн олигтой юмгүй дүр исгэсэн хүмүүс зөндөө бараг тэр аяараа байгаа. Чамд амжилт хүсье
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин
    Eree haysan em uree haysan er gedeg
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин
    Mongoliin kazahuud nuhuruu haysan beriig bol uzdeggui Harin shinjaanii kazahuud Anujin beree yah ym boldoo xaxaxaxa
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин
    Anujin shinzaanii kazah er Arlaanii Erdenebaatartai suugaad 2 ohintoi daraan Baatraa daraan Mintiin ezen Nandinzurkh geed uuriinhteigee niileed 3 hunii amidralaar togolchood Unuudur yos zui yriad l yvj baihdaa uchuuhen ch ulaidaggui baigaadan gaihaj bilee
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин
    Baatart!! Er hun sain emiig dagaj zugiig oldog Em hun sain eriig olj zusiig oldog gej... Ankhnii hanitaigaa uchraad 100 Erhem nevtruulgee gargaj baisan bol Baatraa chi ene buruu murtei avgaitai uchraad Buh nasniihaa hooliig bulaalgalaa daa hunii ter dundaa ard Tumen gedeg chin tur ym sh dee ted hezeech ergehgui zugeer ta nariig toiron hureelsen muu nuhduud l boorlono doo zaluu mini
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин
    Har Anujin songuulid ner devshih gej ingej jujiglej baisiim bii archaagui ch ym boldoo arai arai iim yvtsuu bodoltoi jinger baij dee chi!
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин
    Hav har avgai l baina tsaanaa l yozgui
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин
    Aimaar evgui tsaraitai huuhen ymaa hav har avgai
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин
    Хүмүүсээ хүний үгийн утгыг сайн ойлгоочээ энд нээх ноцтой сүр болоод байх зүйл алга харин ч одоогын улс төрчдийн үнэн нүүр царайг илчилж ярьсан л бна. Ану нэр дэвших асуудал нь хувь хүний асуудал ардчилсан нийгэмд байдаг л асуудал хэнийг сонгох нь бидний асуудал энэ хүмүүсийн яриаг сайн утгыг нь ойлгож сонсдоо
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • uuuu
    Za odoo dunguj ehelj bnadaa he he songuuli duhhuur buur aimaar yam bno biz idej uusan yamnuud ileerehguin tuluu yaj alaltsah bol zavaarsiin ... dynd ni ard tumen min l hetsuudehendee...
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • J
    Jijgee nairuulaad bai
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • u
    za zaila
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин
    ene anujin jookhon ymtai baikhaa neg eswel ooriigoo saikhan huuhen geed hoortson hachin maig holtei amtan bnleeshde ene uls tord orood nemrgu bolloodooo ahhaha
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин
    Mongold unen yum tsuun bna ariach de ariach de
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин
    ene avgaig shalgah heregtei umnuh nuhur ene teruug ni vh gesen enend hamag yuma yarisan mongoliin oduud geh humuus haramsaltai yostoi tuiiiii gej bga bhda kkk het tuilshral iim l baidag daa ManIIN TENEG DARGA NAR tamiin togoonii ulgeriig bodit bolgoson malnuud iim l emd itgechihsen hairan turiig songoh songuulid ner devshuulne gej bga yum bna l daa kkk Ene chini odoo uls turiin yanhan tagnuul l bna shdee yana daa ard tumen mini ...
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • irgen
    aimaar yma nariin uchiriig ni oloh l heregtei
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин
    baatraa tolgoi chin ergee odoo garvuu naad fan avgaigaasaa hol baihgui bol ch odoo ingeed hamag ym chin duusaj baigaag oilogvuu
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин
    nandinzurh gedeg teneg zaluu yaj saihan ger bulee hayad ene ynhan huuhentei yvj chadaj bainaa
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
    • ppp
      Harin tiimee huurhii 4 huuhed l hesuunmda
      2016 оны 01 сарын 12
  • Зочин
    ail ger uimuulsneeree l mundag ym baigaam biz bisdaaraa bol medeh ch gum baina Shii ynguunii huuhen sh dee
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин
    Ёстой доо жинхэнэ пан юм гээч хаха шааж өгөх юмаа нээрээ
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин
    аймаар юмаа Пананужин байхад л болох юм бишүү дүрдээ итэгсэн гар уу гүү юу
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025