Өнгөрсөн жилийн турш П.Энхмөнхөд “юу яалгасан” Г.Дэлгэрмаа гэгч бүсгүй, энэ хоёрын дунд хавчуулагдсан О.Дашбалбар агсны охин Д.Индра нарын маргаан ил далд өрнөсөн гэж хэлж болно. П.Энхмөнх Д.Индра нар АНУ-г зорьж хэсэг нам гүм байсан. Саяхнаас Г.Дэлгэрмаа гэгч бүсгүй БНСУ-ыг зорьж яг л мөчлөг нь таарсан уу, эсвэл угийн ирэх ёстой байсан уу Д.Индра эх орондоо иржээ.
Арван жилийн нэг ангийн хоёр хожим уулзаад дотно нийлдэг байсан ч найзынхаа нууцыг илчилж хүчиндүүлсэн гэдгийг нь анх мэдэгдсэн хүн нь Д.Индраг гэх яриа гарч байв. Ямартай ч сунжирсан урт маргаан эцэст нь төгсөв бололтой. Д.Индра урьдын адил сайн үйлсийн аян өрнүүлж нийгмийн идэвхитэй хэвээр байхын зэрэгцээ энэ жилийн “Алтан сарнай” наадамд зочилсон.
Эх сурвалж;www.grandnews.mn
Сэтгэгдэл (24)