“Ханбүргэдэй” их дэлгүүрийн эзэгтэй Энхзул “Алтан сарнай” наадмын үеэр имижээ ингэж бүрдүүлжээ. Залуухан, хөрөнгөлөг хатагтай нарын нэг тэрбээр олны анхаарлыг татах нь бий. ГОК-ын экс захирал Ч.Ганзоригийн бэр, нөхөр нь улс төрд карьер хөөдөг тул эхнэрийн үүрэг ролийг дунджаас дээш төвшинд авч явах шаардлагатай нь гарцаагүй. Түүний гоёлыг харсан зочид “Арван давхар дэлгүүртэй байж туфль олдоогүй юм байх даа” гэж жиг жуг хийж байв.
Алтан шаахай өмсөвч алцан майга нь хэвээрээ гэгчээр баян хүнд мэдрэмж тийм ч бүрэн төгс заяадаггүй бололтой. Ядаж л хүлээн авалтанд хөлийн хуруугаа сарвалзуулахгүй туфль өмсөх ёстой гэдгийг хатагтай нар мартах энүүхэнд. Фэшн чиг хандлага, дресс код, дээдсийн давхарга гээчид өөрийгөө хамаатай гэж боддог хүмүүст уг нь хамгийн их хамаатай зүйл л дээ.
Эх сурвалж;www.grandndews.mn
Сэтгэгдэл (57)