Ноён Сато жентельмэн Сато

Бүх л салбарынхан дундаас хамгийн даруу, нам гүм оршдог хүмүүс манайд бол спортынхон.Харин гадаадад аль л алдартай одууд нь энэ салбарынх байдаг тал бий.Тэр олон “даруухан” дунд тун өвөрмөц эрхэм бас байна.Энэ хүн бол Сато. Япон ч юм шиг сонихон нэрийг хүртсэн нь түүний өвөрмөц ертөнц ойр тойрныхондоо хүндлэгдсэний илрэл. Сато буюу Ч.Отгонбаатар намтар хэлэлцбэл “Барс” группийн Ч.Амарбаатар захирлын ах гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.Нууцлаг ноёнтон маань олон нийтэд бол хөргөгчний соронзон наалт цуглуулдаг гэдгээрээ танигдсан.

Харин дүү Ч.Амарбаатар нь гоё хөнжилд унтахыг л туйлын хүслээ болгон цуглуулга хийхийн зэрэгцээ гэрээ яг л уран зургийн музей шиг тохижуулдаг.Товчхондоо их гэгээн хоббитой ах дүүс аж.Хүн хөргөгчнийхөө хаалга руу өдөрт дунджаар 40 удаа хардаг гэсэн сонирхолтой судалгааг эрдэмтэд гаргажээ.Сато хөргөгчний хаалга руу харах бүртээ аливаа наалтыг хаана, хэзээ худалдан авч байснаа тод санадаг аж.Яг л хүүхэд шиг цуглуулгаа дэлгэн хөөр баяр болдог энэ эрхмийг энэ албархуу, ёсорхуу, хүнд нийгэмд яаж хүүхдээрээ зангаа хадгалж үлдсэн юм бол гэж хүмүүс гайхдаг.Сонирхуулахад, түүний цуглуулгад дэлхийн 95 орны 4000 гаруй соронзон наалт бий.Цуглуулгынхаа 90 хувийг өөрөө авч байсан бол үлдсэн 10 хувийг найз нөхөд, ах дүү, хамаатан садан нь бэлэглэжээ.

Эх сурвалж;www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    Ah n ineedeg l yum bn duu amarbaatar n esergeeree dandaa uurlaj ugledeg
    2016 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин
    goe hun be.neg l dotno turhtei
    2016 оны 01 сарын 01 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025