Хамгийн залуу хууль зүйн доктор, хамгийн залуу профессор, хамгийн залуу хурандаа гэх олон “хамгийн” тодотголтой хүн бол Л.Батжав. Монгол улсын хоёр ч ерөнхийлөгчтэй ажиллаж явсан энэ залуу дандаа номны ард сууж байдаг уйтгар гунигийн цагаан гарт биш. Уяачид дунд хүртэл тоос татуулаад л давхиж явна. УИХ-ын Тамгын газрын хууль зүйн хэлтсийн орлогч дарга тэрбээр хоббигоо л хийж яваа нь энэ.

Ядаж байхад хурдаараа алдартай Сүхбаатарын унаган хүүг хэлэх үү, морь мал уяна, улсад айрагдуулна. Чадахгүй юмгүй ийм элдэвтэй хүмүүс олон бол жинхэнэ уяачид цагаан гарт Нийслэл хүү нарт зайгаа тавьж өгөх юм байна л даа. Угийн спортлог Нийслэл хүү уяан дээрээ энэ удаад зурагчдад баригдсан нь анхных ч моринд хорхойсоод чамгүй удсаныг мэдэх хүмүүс хуучилж байна лээ.
Эх сурвалж;www.grandnews.mn
Сэтгэгдэл (1)