Сонгодог урлагийн СУВД

Залуу жүжигчин Д.Оюунзул хэмээх энэ бүсгүйг үе тэнгийнхэн нь “Ах дүүс” киноны рок охины дүрээр андахгүй. Тэр цагаас хойш сураг алдраад байсан бүсгүй хаана байсан гэвэл элит театр болох “Black Box”-ын зүрх нь болж байж шүү. Өвөрмөц вкустай үргэлж шинийг сэдэж байдаг бортгон малгайт “Боролдой” Б.Мягмарын хараанд энэ олон жүжигчдээс торсон нь тохиолдол биш. Адармаатай, амаргүй сонгодог жүжгүүдэд гол дүр бүтээн “Хүний дуу хоолой” жүжгээр энэ жил “Гэгээн муза” гардсан нь залуу бүсгүйн чансааг илтгэв. Гэвчиг сонгодог театр болоод урлагийнхан хэзээ ч масс дунд од байдаггүй. Ямартаа л бүсгүйг харсан хүмүүс балетчин ч юмуу гэж эндүүрч байдаг шүү. Массын бүтээл болох шил шилээ дарсан олон кинонд цухас ч үзэгдэхгүй байгаа залуу жүжигчин хэт олны танил, “реклам”-ны байх дургүй юм болов уу даа. Сонгодог урлагийн сувд болон гялалзаж буй тэрбээр ганц бие, бараг театртайгаа “гэрлэсэн” үү гэмээр гэмгүй, гэгээхэн гэнэ лээ. Харчууд минь хараад, тогтоогоод ав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    huurhun yuma tsetseg shig.
    2016 оны 12 сарын 28 | Хариулах
  • zochin
    goe bainaa zaluu baij ikh budsan bainaa arysaa yag ooriinkhoor ny baulgasan bol bur goe xaragdana shii yanguuny khuukhen shig budax yum daa
    2015 оны 12 сарын 23 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025