Хамгийн залуу хөрөнгөтөн Н.Төмөрхүүг амжих уу?

МАН-ын 80-аад оны залуусын төлөөлөлд Н.Төмөрхүүгийн нэр дээгүүр жаална. “Өндөр буянт холдинг” ХХК-ийн ерөнхий захирал түүнийг “Тусгаар тогтнолын ордон”-г бариад өөрөө дотор нь ороод суучихна гэж хэн таах билээ. Барилгачин хархүүд бай нь таарвал улс төрд орох сонирхол байсан л гэсэн үг. Түүний нэр О.Содбилэг, Н.Номтойбаяр нартай нэг шугаманд бичигдэн намын хамгийн хөрөнгөлөг залуус гэдэг эгнээнд багтсан.

Ялгаа мэдээж байгаа. Нөгөөдүүл нь аавынхаа хөрөнгөн дээр сандайлж мэндэлсэн бол Н.Төмөрхүү халуунд халж хүйтэнд хөрөн байж өөрийн гараар бүтээн байгуулалт хийж энэ хүрсэн гэсэн үг. Мэдээж барьсан барилгуудаас нь гадна эзэмшилд нь вакум цонхны үйлдвэр, оёдлын үйлдвэр, бетон зуурмагны үйлдвэр, худалдааны төв, харуул хамгаалалтын компани гэхчлэн нилээд зүйл бий. Сүүлд л гэхэд www.zaluu.com сайтыг багагүй үнээр өөрийн болгож авсан. Дараагийн сонгуулийн бэлтгэлээ тун чамбай базаасан залуу хөрөнгөтнийг барж идэх эсэх дээр хүмүүс жийрхэж байгаа сурагтай.

Эх сурвалж;www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (5)

  • сонгуульд амжилт
    Нутгийн дүүдээ амжилт хүсье, Төрдөө их зүйлийг хийж бүтээгээрэй.
    2016 оны 01 сарын 01 | Хариулах
  • daruuhan zaluu
    yneheer daruuhan nudend dulaahan zaluu shyy amjilt
    2016 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин
    Ter mulguu Chinzorigoos bolood ene hairan zaluu uls turd nuurgui bolson
    2015 оны 12 сарын 24 | Хариулах
  • өвөрхангайчууд
    Өвөрхангайчууд бид дэмжинэ ээ Удам гарал үүсэл нь цэвэр ард түмэндээ нэр хүндтэй даруухан залуу
    2015 оны 12 сарын 22 | Хариулах
  • ИРГЭН
    ӨВөрхангайд бол гарах нь ойлгомжтой доо нам нь яахаа сонгох байхдаа 2012 онд гарсан хүнийг яалаа
    2015 оны 12 сарын 21 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025