Анхны амьдралаа “Хар тас”-ын Маркатай эхлүүлж, анхны үрийн зулай үнэрлэж байсан Б.Уянга тухайн цаг үедээ хотын цуутай бөгөөд хөөрхөн охидын нэг байсан гэдэг. Одоо ч тэр ангилалаасаа хасагдаагүй. Усны гүнж Ука гэх өргөмжлөлийн эзэн болж, гоолиг бие, гоо царайгаа хадгалахыг хүсэгч олон зуун хүүхнүүдийн дагаж дуурайдаг загвар болон гунхаж яваа. Дөч шахсан насанд Ука шиг явж байвал ч гомдох юм алга гэх бүсгүйчүүд олон. Энэхүү мөрөөдлөө биелүүлэхийн тулд “Акуа фитнесс”-т нь явж, Ука ч их хотод соёлын үрийг тарьсаар өнөөг хүрчээ.
Усны гүнжид олны сонирхол татах бас нэг өнцөг бий. Тэр бол түүний хувийн амьдрал. Сайхан хүүхэнд харц чулуудах харчуул хаанаас мундахав, олон жил өрх толгойлсон ээжийн амьдралаар амьдарсан Ука хэдэн жилийн өмнөөс “Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайхантай амьдрал холбож, хайрын ургамал хөөрхөн хүү төрүүлснийг бид энэ удаад дурандлаа. Укатай танилцаж,хамтын амьдрал зохиож байхдаа өнөөдрийнх шиг их мөнгөний эзэн байгаагүй гэнэлээ.
Нөөц баялгаараа юун Оюутолгой, Тавантолгой, бараг ГОК-ыг ч ардаа орхиж мэдэх Сэлэнгэ аймгийн нутагт орших Баянголын уурхай Б.Дэлгэрсайханы мэдлийнх гэдэг.
Ийм л жаатай эрийн жаргах зүрхний наран болж, үд хэвийсэн насанд нь нуган үрийн зулай үнэрлүүлсэн усны гүнж Ука үсний үзүүрээсээ хөлийн ул хүртлээ өвч брэндээр гоёж, 2014 оны загварын, цоо шинэхэн “Range Rover”-р салхи татуулан давхидаг. Утасны дугаартайгаа унадаг төмөр хүлгийнхээ улсын номерыг ижилсүүлдэг лэди ийм хэмжээний тансаглал эдлэл, тийм дайны зиндаархал заалгүй л яахав. Хүнд хүн, тэр дундаа өтөл насанд өв залгамжлах хүү төрүүлж өгнө гэдэг зүгээр нэг зүү, утас ороохтой адил амар хялбар ажил биш билээ.
Ямартай ч Б.Дэлгэрсайхан Укагаа бяцхан хүүгийн хамт эд мөнгөөр дутаадаггүй гэдэг.
Гранд Сэтгүүл № 10/63
Сэтгэгдэл (22)