Хот даяар шинэ жилийн уур амьсгал орсон энэ өдрүүдэд улс төрчид ч бас яаж дутах вэ. Өчигдөр МАН-ын Нийслэлийн намын хороо баяраа нижгэр тэмдэглэв. Баярын үеэр намын ахмадууд олноор “морилж” залуустайгаа цэнгэн хөгжилдсөн. Тэрнээс том зүйл нь өвлийн өвгөний бэлэг нүсэр байсан явдал байв. Нийслэлийн намын хороо улс төрийн ажилтан Отгонбаатарт хоёр өрөө байр бэлэглэн амьжиргааг нь дэмжив. Гэр хороололд амьдардаг, амьдралын төлөө чин хүсэл тэмүүлэлтэй жирийн нэг ажилтнаа нам бодитоор дэмжин зангаргаа харуулав. Нам сонгуульд ялагдаж болно, ялж ч болно. Харин боловсон хүчний сэтгэл тогтвортой үзэл бодолдоо тууштай байх нь сонгуулийн ялалтаас үнэ цэнтэй зүйл юм. Шинэ жил зөвхөн цэнгэн хөгжиж, ууж идэх баяр биш нэгийгээ нийтээрээ дэмжих, амьдралын шинэ хуудас нээх алхам байж болохыг ажил хэрэгч МАН-чууд харуулж чадлаа.
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй намаа шинэ хэв маягаар удирдан эрч хүчтэй салхи сэвэлзүүлэх болсон. Энэ шинэ жил ч бас түүний "бяр"-ыг харуулсан үйл явдал болов. Нам гэгч том аппаратыг нэгтгэн үзэл бодол ондоо хүмүүсийг удирдахын зэрэгцээ хүн нэг бүрт хүрч ажиллан, зовлон жаргалыг нь хуваалцах амаргүй албыг тэр үүрч буй. Энэ үдэш Ц.Сандуй дарга өвлийн өвгөн шиг л дулаан сэтгэл, мэдрэмжийг намын хамт олондоо түгээв.
Сэтгэгдэл (27)