Эгч дүүсээрээ од болдог бүсгүйчүүдийг сүүлийн үед “Кардашиянууд” хэмээх нэрийдэх болсон. Дэлхийд алдартай цуутай гэр бүлийн охид хэрхэн шоулаг, зугаатай амьдрахыг утгаар нь харуулж буй нь хүн нэг олдох насанд ингэж амьдрах нь аятайхан ч юм уу гэсэн бодлыг дэлхий нийтэд төрүүлээд байгаа гэнэ лээ шүү. Манайдаа бол дуучин Ч.Ану тэргүүтэй эгч дүүс, фото мисс Б.Хулан дизайнер эгч Анягийн хамт, дуучин Нара дүүгийн хамт гэхчлэн халуун, шоулаг эгч дүүсийн жагсаалт хөвөрнө.
Эд яахав, тайзны оддын тавилан төөргөөр эс бол өөрсдөө хүссэн учраас од болчихсон улсууд. Жинхэнэ монгол Кардашиянууд энд байна. Нэр нь хүртэл Хатанзул, Хатанзаяа, эгч дүүс Польшид make-up артист, гоозүйн чиглэлээр мэргэжил эзэмшсэн бөгөөд энэ салбартаа тренд үүсгэгчид гэгддэг. Энэ бүхнээс илүү хэн хэн нь хань нөхөртэй, хүүхэдтэй хэрнээ гоо үзэсгэлэн, гоолиг галбирыг утгаар нь гайхуулна. Моод тодорхойлно. Монгол Кардашияаны нууц байх дуртай хувилбарууд гэдэг нь тэд.
Эх сурвалж;www.grandnews.mn
Сэтгэгдэл (29)