Брэнд эзэгтэй нарын давалгаанд нэгдэгч

Ажаад байхад дэлхийн жишигт нөхрүүд нь компани ч юмуу, ямар нэг санааг амжилттай хэрэгжүүлж орон зайгаа дархлан гэргий нар нь буйдан дээр хумсаа будуулж суудаг мэт. Харин Монголд хатан ухаан зэргийн өв уламжлалаас ч болдог уу эмэгтэйчүүд шинэ давалгаа эхлүүлэх юм гээч. Д.Энхтуяа хэмээх содон төрхтэй энэ хатагтай Дуурийн театрын үнэнч үзэгчийг эс тооцвол олон нийт үймж, шуугисан газраар үзэгдэж харагдаад байдаггүй ихэмсэг нэгэн.

Эх орондоо Туркийн алдарт “Elpa Cesar’s” брэндийг оруулж ирэн багагүй хугацааг зарсан нь өдгөө хөлөө олж,их хотын дэгжин эрчүүдийн сонгож очдог дэлгүүр болжээ. Эрэгтэйчүүд л гэхээр асуудлын гадна орхигдсон, гоёж гоодох ч эрхгүй амьтас шиг байсаар ирсэн. Энэ жаягийг Д.Энхтуяа хатагтай энэ хотын хамгийн өвөрмөц, хамгийн шик стильтэй эрэгтэй хувцасуудаар өөрчилсөн гавьяатай. Хүн хийж байгаа ажил шигээ л байдаг гэгчээр өөрийнх нь стиль имиж ч огоот өөр байгаа биз. Эр нөхөр нь л гэхэд жирвээ хар сахалтай жинхэнэ жентельмен төрхийн ноёнтон байна лээ.

Эх сурвалж;www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (9)

  • зочин
    сүржин нэр өгч мөрөөрөө яваа хүн гутаадгаа болиосой их аятайхан харагдаж байна
    2016 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин
    энэ Грандын сэтгүүлч бичигч нар гэж санаа зовмоор амьтас байх юмаа,заавал нэг нэр хаяг сэтэр гуншин наах дуртай юмаа учрыг нь сайн олохгүй байж.
    2015 оны 12 сарын 23 | Хариулах
  • Dulmaa
    Manaihan yahaaraa zaaval brend ene ter erhemseg hadagtai ene ter ch geh shig...
    2015 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин
    Deer ued, 3-4 horoolliin languu ajluuldag baisan egch baih shig baina tee.
    2015 оны 12 сарын 18 | Хариулах
  • zochin
    3 r horoolliin hudaldagch gedgii n l medne.
    2015 оны 12 сарын 18 | Хариулах
  • zochin
    uuriin hudulmuruur olson mungutei huniig goochloh hereggui....tsaad luivarchidaa l ilruulie..
    2015 оны 12 сарын 18 | Хариулах
  • Санаа
    Санаа зовмоор юм аа , энэ хүний буруу ч гэж юу байхав .Бичигч нь энэ эгчийг брэнд эзэгтэй , ихэмсэг хатагтай хэ хэ хэ гэж харсан бол тэрийгээ л бичнэ ээ дээ ! Завхарсан юм
    2015 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин
    Uuriiguu bichuulee u daa gj bodloo. Hen gnee
    2015 оны 12 сарын 17 | Хариулах
  • Zzz
    3horoolold olon jil naimaa hiisen aluujsan bn deedes meedes ni ch yu yum be 1000 baraaniihan tegvel bugd ...brend gej manaid yarihaar zohihgui lde gehdee A copy mongoldoo l orchin ueteigee delhiin jishigees hotsrohguig hicheej bga ni zuv ch jinhene Mongol bredee bid delhiid taniulmaar bn
    2015 оны 12 сарын 17 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025