Дуучин A Cool хайрын дуу уянгалуулсаар одоо хэр нь стильдээ үнэнч яваа. Тоглолт хийхдээ ч нэг их үнэрхээд байдаггүй түүнийг хамгийн “Sale”өндөртэй дуучин гэдэг. Дуу хуулсан гэсэн яриа гарахад “Дэлхий дээр долоон тэрбум хүн амьдарч байхад долоон нот давхцаж болно” гэж хэлэн ёстой “улаан” хэрүүлийн алим шидсэн хэгжүүн нэгэн. Ямартай ч “Их засаг”-ийн маркетингийн ажилтнаар ажиллаж байсан залуу урлагтаа эргэлт буцалтгүй орж аль нэг газар харьяалагдахгүй байгаа нь энэ салбар хишиг буянаа өгснийх биз. Хувийн амьдралын тухайд хэдийнэ гэр бүл зохиосон ч гэргийгээ төдийлөн олон нийтийн газар дагуулж явдаггүй. Харин энэ жилийн “Гоёл” наадамд гэргийн хамт ирсэн. Эрдэм номын мөр хөөсөн даруу нууцлаг бүсгүй байдаг талаар ярьж байсан удаатай.
Сэтгэгдэл (12)