Happy December&Гранд!

Жилийн хамгийн их догдлол дүүрэн сар, арванхоёрдугаар сарын мэндийг уншигч та бүхэнд хүргэхийн ялдамд “Гранд” шинэ дугаараа танд дэлгэж байна.

Энэ дугаарт хүндэт зочноор 2015 оны манай Нийгэм соёлын салбарын Гранд Лэди “Гурван гал” эмнэлгийн захирал Г.Пүрэвсүрэн уригдлаа. “Дээдсийн”, “оддын” тодотголт дэлхийн стандартад нийцсэн эмнэлгийг нээж чадсан энэ турьхан бүсгүй өөрөө эх барихын эмч мэргэжилтэй ч гэмтлийн улмаас мэргэжлээрээ ажиллах боломжгүй болж мөрөөдлөө биелүүлэх өөр нэг гарц олсон нь өнөөдрийн “Гурван гал”. Эх барих эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй, бизнест аав ээж дүүгийн хамт хөл тавьж хожим нөхөртэйгөө хамт эмнэлгээ хоосноос босгосон гайхам сонихон түүх танд хүрч байна.

Уншигчдын анхаарлыг ихэд татах болсон “Фото түүх” булангийн энэ удаагийн зочин “Ажигана” компанийн захирал, УИХ-ын гишүүн О.Содбилэгийн гэргий, брэнд хатагтай тодотголт Э.Туул. Брэндийн хэрэглээг хэрхэн зүй зохистой мэдрэмжтэй хэрэглэх, 4 хүүхдийн ээж бүсгүй хэрхэн үлгэр жишээ амьдарч болох, гоо сайхан байдлаа үргэлж хадгалахын үлгэр жишээ болсон түүнээс олон бүсгүйчүүд үлгэр дуурайл авдаг. Энэ цаг үеийн идеал болсон бүсгүйчүүдийн нэг түүний фото түүх таны сонирхлыг татах болно.

Энэ жилийн “Гоёл” наадмын талаар бид мөн “дуугарсан”. Хувцас загварын хамгийн нэр хүндтэй наадам хэрхэн дэнслэгдсэнийг “Гранд”-ын нүүр хуудаснаас амтархан уншаарай.

“Та битгий уурлаарай” булан энэ удаад бүсгүйчүүдийн гарыг “дурандсан”. Тэдний гар чухам юу өгүүлэхийг та үзээрэй. Харин дараа нь бид юу дурандахаар төлөвлөсөнийг сюрприз болгон үлдээе.

“Жентельмэн” булангийн үргэлжлэл болж “Лэди” булан танд хүрэхдээ энэ цаг үеийн хүчирхэг 40+ бүсгүйчүүдийг багцаллаа. Тэд чухам хэн бэ? Яагаад лэди тодотголын эзэн болсон бэ?

Сонин хачин мэдээлэл мөн энэ дугаарт олноор багтсан. Гоёхон сарын ганган “Гранд” ийнхүү танд хүрлээ. Таалан болгооно уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025