2015 оны шилдэг сэтгүүлээр “Гранд” тодорлоо

 

Монголын сэтгүүлзүйн хамгийн ууган, мэргэжлийн хамгийн том байгууллага болох МСНЭ-ийн шинэ жилийн цэнгүүн 2015 оны 12-р сарын 11-ний үдэш болж, 2015 оны шилдгүүдээ тодруулж, өргөмжиллөө. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн салбарынхны бүтэн жилийн амжилт, бүтээлийг дүгнэдэг нэр хүндтэй тус наадмаас “Гранд” сэтгүүл 2015 оны Шилдэг сэтгүүл өргөмжлөлийг хүртлээ.

Өнгөрсөн 10-р сард 5 жилийн ойгоо уламжлалт  Гранд Авардс“ ёслол хүндэтгэлийн ажиллагаатай хамтатган зохион байгуулсан манай хамт олон өнгөрсөн хугацаанд сэтгүүлзүйн ёс зүйн хүрээнд хүн төвтэй, хариуцлагатай сэтгүүлзүйг хөгжүүлэхийг эрмэлзсээр ирсэн. Нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулдаг нэг том ажил маань “Гранд Авардс” ёслол хүндэтгэлийн ажиллагаа байдаг. Энэ нь зөвхөн оюун санааны хүрээнд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж ирсэн хэлбэр. Тэгвэл энэ жилийн тухайд “Мэргэжлээ зөв сонгоцгооё” нэртэй зорилтот хүмүүнлэгийн өдөрлөг зохион байгуулж бодит түвшинд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэн билээ. Энэ бүхнийг маань үнэлж Монголын сэтгүүлзүйн мэргэжлийн байгууллага Шилдэг сэтгүүл өргөмжлөлийг олгосонд баяртай байна. Бид цаашид улам хичээн ажиллах болно.

 

Монголын сэтгүүлзүйн салбарын 2015 оны шилдгүүд:

Шилдэг сэтгүүл – “ГРАНД” СЭТГҮҮЛ

Шилдэг сэтгүүл – “ГЭРЭГ”

Шилдэг мэдээллийн сайт – GOGO.MN

Шилдэг мэдээллийн сайт – ITOIM.MN

Шилдэг сонин – “ӨДРИЙН СОНИН”

Шилдэг сонин – “ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ”

Шилдэг телевиз – МОНГОЛ HD телевиз

Шилдэг телевиз – “ЭХ ОРОН”

 

ГРАН ПРИ: Шилдгийн шилдэг

 

Шилдгийн шилдэг сэтгүүлч - Энхцагийн ЭНЭРЭЛ

Шилдгийн шилдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл – ТВ9 телевиз

Сэтгүүлчид:

2015 оны орон нутгийн сонины шилдэг сэтгүүлч Жамсрангийн ЧИМЭДЦЭРЭН

Монгол Улсын 2015 оны орон нутгийн телевиз, радиогийн шилдэг сэтгүүлч Сүхээгийн ЖАВЗАНДУЛАМ

2015 оны гэрэл зургийн шилдэг сэтгүүлч Дэлгэржаргалын ДАВААНЯМ

2015 оны радиогийн шилдэг сэтгүүлч Зоригоогийн СУМЪЯАБАЗАР

2015 оны сэтгүүлийн шилдэг сэтгүүлч Лунтангийн БОЛОРМАА

2015 оны мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч Ганчимэгийн ОДГАРАВ

2015 оны сонины шилдэг сэтгүүлч Баатарын ЭНХМАРТ

2015 оны телевизийн шилдэг сэтгүүлч Бүдрагчаагийн ОЮУНЧИМЭГ

 

МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналтнууд:

“УРЛАГ.МН” САЙТ

“ЗАР МЭДЭЭ” СОНИН

“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ”

МЕДИА КОНСУЛ” КЛУБЫН ХАМТ ОЛОН

 

Хэвлэл мэдээллийн шилдэг холбоод:

МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО

МОНГОЛЫН ГЭРЭЛ ЗУРАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО

 

Орон нутгийн шилдэг мэдээллийн хэрэгслүүд

“ДОРНОД ЗОН” СЭТГҮҮЛ

“АРХАНГАЙН АМЬДРАЛ” СОНИН

“ТАНЫ ЭЛЧ” СОНИН

“АЛТАН ГОВЬ” ТЕЛЕВИЗ

“АРХАНГАЙ” ТЕЛЕВИЗ

 

Шилдэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд:

Салбарын шилдэг хэвлэл – “ГАН ЗАМ” сонин

Шилдэг радио, П3-100.9

Шилдэг радио, ФМ 107.5

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (12)

  • gangaa
    grand setgvvl estoi hudalaa setgvvl hedhen hvnii tuhai bichdeg omsson zuusen tsvh-nh savhan gargadag archaagvi ym bilee urnaa gej banzal avgai baidag
    2015 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2015 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин
    uvertura hamtlagiin h jin ungu nemeed saihan haragdaj bna shuu ashgui neg avgai huuhnuudiin heruulees holdood hiimorin sergesen bailgui dee
    2015 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин
    naranbaatariin naiz ohin ymuu haashaa ym kk
    2015 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин
    gogo.mn ii huuhen chin harin haa ochij tsarailag aytaihan bie haatai ym geech
    2015 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин
    mandahbayar ANU gaa sanadag boluu ANU ch Mandahbayariig sain holgoson doo ovoo ch ym salgasan
    2015 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин
    энэрэл сайн сэтгүүлч дээ яалтчгүй
    2015 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин
    энэ нэг улаан плажтай авгай арай биш юмаа
    2015 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин
    мундаг байна шүү
    2015 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин
    mongol tv hd hamgiin sain ni shvv tehnologiin shinechlel hiih nevtrvvlgiin go sanaanuud zuv saihan nertei hutlugchidtei vneheer saihan televiz igel iin gadaad medeenii alba bas saihan tailbarlj yridag za mongoliin vndesnii televiz bhgvi bhgvi hereg alga vzej sonirhoh ym alga
    2015 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин
    Sanal neg bn oo. Odoo ingej hudlaa yum hiihee bolimoor yum.
    2015 оны 12 сарын 14 | Хариулах
  • Саруул
    Үнэхээр харамсалтай байна. Миний хувьд ТВ9 хэзээ ч үздэггүй, Боловсрол суваг, Ийг л, Монгол HD, хамаагүй дээр шүү. За тэр FM бол бүүр нээрээ арай ч дээ. 107,5 гэж одоо байдаг юмуу, 104,5 88,8 энэ 2-г л жинхэнэ радио, фм гэж хэлэхэээр байна. Одоо ингэж худлаа юм хийхээ болимоор байна
    2015 оны 12 сарын 14 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025