Гоо сайхны эрэл магад хүн төрөлхтний мөнхийн тэмүүлэл, оргил хэсэг байсаар байх биз. Тэгвэл баярын уур амьсгал нэвт “шингэсэн” арванхоёрдугаар сард их хотын гоё сайхныг эрхэмлэгчид “6D”-гийн нууцыг мэдлээ. Тав алхаад л гоо сайхны тодотголт салон дайралдах авч мэргэжлийн артист нээсэн нь ховор. Тэгвэл гоо сайханч Onno өөрийн нэрийн салоноо нээж гоо сайханд дурлагсдын ая тухыг хангахаар ажиллаж эхэллээ.
Өдгөө 11 дэх жилдээ салбартаа ажиллаж буй тэрбээр Сингапурт шивээсний чиглэлээр мэргэшин, АНУ-д makeup-аар мэргэжил дээшлүүлээд ирсэн тэрээр гоо сайхны шивээсний ертөнцөд нэгэн хувьсал гарсан нь 3D-ийн дараа шууд 6D шивээс гарсан явдал хэмээн онцолно лээ.
Мэдээж энэхүү шивээсийг “Onno Beauty Lounge” салонд мэргэжлийн өндөр төвшинд хийж байгааг дуулгахад таатай байна. Онцлогоос нь цухас дурьдвал өвдөлтгүй, давталгүй нэг удаа шууд шивэх ба илүү натурал байдлаар харагддаг байна. Өнгөний сонголт мөн олон төрөл.
Тус салонд гоо сайхны бүхий л үйлчилгээг үзүүлээд зогсохгүй танд тохилог кофе шопт тухлах боломжийг мөн олгоно. Дэргэдээ мэргэжлийн makeup студи бүхий тус салонд та мөн сургалтанд хамрагдах боломжтой. Ийм нэгэн гоо сайхны лоунж хотын зүрхэн төвд үүд хаалгаа нээж, гоо сайхны ертөнцийнхөн, урлаг соёлынхныг цуглуулж нээлтээ хийсэн юм.
Сэтгэгдэл (20)