Мартагдашгүй & цайзын нууц задрах мөч

Монголын рок поп урлагийн шилдэг эрэгтэй таван хамтлагийн хамтарсан «Мартагдашгүй» тоглолт өнгөрсөн 10-р сарын 09-нд Улаанбаатар паласын их танхимд гайхалтай болж залуусын талархлыг ихэд хүлээсэн билээ. Тэгвэл тус тоглолт хүрээгээ улам тэлж «Сүнс», «Номин талст», «Салхи», «Guys», “Freezone”, “Хар сарнай”, “Нисванис” зэрэг нэгэн үеийн долоон хамтлагийн бүрэлдэхүүнтэйгээр энэ сарын 18-нд дахин тоглож сонсогч фенүүддээ дурсамж дүүрэн «Мартагдашгүй» үдшийг бэлэглэхээр болжээ. Дэлхийн дээд зэрэглэлийн клубуудын стандартаар Монголд анх удаа байгуулагдаж буй “CASTLE” клубын нээлтэнд зориулан тоглох “VIP” тоглолтонд долоон хамтлагийн залуус маань өөр өөрсдийн үе үеийн хит дуунуудаараа үзэгчдийн сонорыг мялааж, дурсамжийг сэргээн хамтдаа дуулж бүжиглэж нэгэн оройг гайхалтай өнгөрүүлэх нь ээ. Өнгөрсөн сарын тоглолтыг үзэж амжаагүй олон залуусын хүслийг биелүүлсэн «Мартагдашгүй» тоглолт дахин тавигдах гэж буй мэдээ арванхоёрдугаар сарын шуугиан болж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025