Шаливхан биетэй, шаггүй мундаг жүжигчин, хамгийн хүндтэй нь энэ л ягаахан уруулт, гундаггүй гандаггүй жүжигчин Л.Чаминчулуун. Хаана ч очсон, хэнд ч гэсэн шударга шулуунаар хэлэх үгээ хэлдэг, хийх зүйлээ хийдэг, сайн жүжигчин, сайн багш нь билээ. Сайны хажуугаар саар дэндүү омголон зантай, шударга ч гэсэн хүмүүстэй ам зөрөх нь энүүхэнд, түүнийг ааш муутай гэж хэлэх нь ч бий.
Урлагийн тогоонд хүчин зүтгэж алтан тайзнаа гарч олон жилийг үзсэн бол нас явсан ч өөрийн авьяасаа шавь нартаа өвлүүлэхээр хичээж байгаа. Гарын шавь гэж ярих олон ч хүн бий. Нэрнээсээ чамин түүний стиль нь хүртэл содон, бусдаас ялгагдахаар. Аль мэдэхийн ийм л ягаахан уруулт, цог жавхлантай нүд, ийт л үс засалттай байсан. Одоо ч яг ийм л хэзээ ч хөгширөхгүй, хэзээ ч бууж өгөхгүй мэт.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (6)