Ахмад болсон ч авьаяс нь ундарсаар

Монголын кино урлагийн түүх, хөгжил залуу хойч үеийн жүжигчидэд тайз, дэлгэцийн урлагийн бүхий л ахмад жүжигчидээр дамжин хүрч үлгэр дуурайлал болж байгаа. Цагтаа цалгиж явсан одоо ч цалгиулсаар яваа ахмад жүжигчин А.Цэгмид АНУ-ын “Netflix” компаний бүтээж буй “Марко Поло”-д эх орноо төлөөлөн жүжигчин Ц.Цэрэнболдтой хамтран зуны гурван сар тоглосон. Эх орондоо ирээд удаагүй байсан жүжигчин А.Цэгмид УДЭТ-ын тайзнаа тавигдсан “Ромео Жульетта” жүжгийн нээлтэнд хүрэлцэн ирсэн нь энэ.

Ахмад настан, ахмад жүжигчин эл өдөр энгэрээ мялааж гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан. Түүнд “Netflix” компаниас өнгөрсөн зургаадугаар сард тэнцсэн гэсэн мэдээ ирж түүнийгээ “Mongolian Academy Awards-2015”-аас шилдэг туслах эмэгтэй дүрийн шагналын эзэн болсондоо баярлан давхар баяртай мэдээ дуулгасан билээ. Үзэгч Монголчууд түүнд нэгэн зэрэг баяр хүргэж, уухайлан дэмжсэн билээ. Алдарт Холливүүдэд хөл тавьж эх орноо төлөөлөн кинонд тоглох ховор боломж түүнд тохиосон нь үнэхээр л дуусаж дундрашгүй их авьяасынх болов уу.

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025