Монголын хамгийн залуухан содон тэрбумтанаар тодорсон Б.Нандинтүшиг хэвлэлийн магнат Ц.Балдорж агсны охин билээ. Түүний нийт хөрөнгийг “Hero”сэтгүүл 50,5 сая ам.доллар гэж тооцоолсон байдаг. Аавынхаа бизнесийг өвлөж үлдсэн ч шаггүй бизнес сэтгэлгээтэй нэгэн болохоо харуулж яваа бүсгүй саяхан хань ижилтэй болж үрийн зулай үнэрлэсэн. Харин энэ охин бол түүний дүү Б.Номинтүшиг. Сурагчийн ширээнээс өндийгөөд удаагүй байгаа тэрбээр эгч, ээж, гэр бүлийнхнээ бодвол хамгийн даруухан нь. Н.Шүр хатагтайн 2 хүү, 2 охины бага нь Б.Номинтүшиг тул түүнд ажил төрөлд оролцож толгойгоо өвтгөх үүрэг нэг их ирсэнгүй бололтой. Ах эгч нь нар нь амжилттай яваа хойно бага дүү хүүхэд асрагчийн дүрд түр тоглоод байна уу даа. Гэсэн ч эгч тэрбумтан байхад би ... гэх бодол хааяа төрөх л байлгүй. Цаг нь ирэх хүртэл сүүдрийн гүнж тодрох мөдгүй бололтой шүү.
Сэтгэгдэл (10)