Топ модель Д.Пүрэвсүрэн хөгжимт драмын төрлөөр хийгдсэн “Гоёлын даашинз” кинонд тоглохдоо 1000 ам.долларын үнэтэй даашинзаар гангарч байлаа. Нарийн аргаар боловсруулж, сваровский шигтгээгээр чимэглэсэн гоёмсог хийцтэй уг даашинз тухайн үед охид хүүхнүүдийн арааны шүлсийг ёстой л нэг асгаруулж байсан.

Тэгвэл топ Э.Одгэрэл 1 тэрбумын үнэ бүхий даашинзаар гангарах гэж байна. Дизайнер Д.Отгонжаргалын “O Couture-2016” High fashion show энэ сарын 3-ны өдөр болох зар их хотын загварт дурлагсдыг догдлуулж буй. Дизайнер бүсгүй 1 тэрбумын үнэтэй даашинз урлаж буй тухай мэдээлэл түгэж олныг алмайруулж буй. Энэхүү даашинзыг ХонгКонгийн тэрбумтаны өвзалгамжлагч өөрийн найз бүсгүйдээ зориулж урлуулахаар захиалга өгсөн аж. 1 тэрбумын үнэтэй даашинз гэхээр ямар даашинз байдаг бол гэж олон хүн сониучирхаж байна.Даашинзыг 12 сарын 3-нд болох O Сouture-2016 high fashion show – н дээр олны өмнө дэлгэх юм.
Монголын анхны 1 тэрбумын үнэтэй даашинзыг өмсөж амилуулах загвар өмсөгчийг нилээдгүй хугацаанд өндөр шалгуураар сонгосон сурагтай.Тэрхүү шалгуурыг мөнхийн залуу тодотголтой, топ модель Э.Одгэрэл хөнгөхөн давж тайзнаа амиулахаар болсон байна.

Саяхан дизайнер Д.Отгонжаргалын урласан даашинзаар гоёсон мисс А.Баярцэцэг эх орноо төлөөлөн Австрийн Вена хотод болж байгаа “Miss Earth” тэмцээнд 95 орны бүсгүйчүүдээс хамгийн шилдэг “Үдшийн гоёлын даашинз”-тай миссээр шалгарсан билээ. Дизайнер бүсгүй “Гоёлын даашинзны хатан хаан” тодотголыг шоунаасаа өмнө хүртээд байна шүү.
Шоуны талаар товч мэдээлэхэд:
O Couture – 2016 High fashion show-ны ерөнхий зохион байгуулагчаар O Couture Fashion Salon, Глобал Маркетинг Медиа Групп , Монголын Загвар Урлагийн Холбоо болон Монгол HD TV, Porsche мөн арга хэмжээг тансаг болор гэрлийн бүрхүүлээр чимэх SooLight, Данийн үнэт эдлэлийн Dyrberg/kern брэнд, Quintessentially Mongolia болон The diamond house үзэсгэлэн гарган хамтран ажиллаж байна.
Энэ үдэш сонгодог дуурийн дуучинӨ.Уянга, этник хөгжмийн Behi хамтлаг, дуучин Наагий, Агиймаа, Болор-Уянга болон VR хамтлаг зэрэг уран бүтээлчид арга хэмжээнд ирсэн зочдодоо хүндэтгэл үзүүлэн уран бүтээлээ толилуулах бөгөөд улаан дарс, амтат зууш болон сонирхолтой хөтөлбөр бүхий хүлээн авалтанд оролцож мартагдашгүй тансаг нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэх юм.

Тасалбар худалдаалах цэгүүд:
Ноёнзууч 1900-1950 /үнэгүйхүргэлт/
Zaisan Square-ын 1 давхарт Diamond House
Continental Hotel 2 давхарт
Зайсан Оргил шилтгээн, Loriblu Shop
Corporate Convention Centre, O Couture–2016 High fashion show дээр /2015.12.03нд 11-20 цаг/
Тасалбарынүнэ: 70,000₮; 100,000₮
Аfter party: at MINT club
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хуудаснаас үзэх боломжтой.
Facebook event: "O" Couture high fashion show 2016
Сэтгэгдэл (10)