Жил бүр загварын наадам дотроос хамгийн сүр дуулиантай болдог, топ тодруулдаг наадам бол “Гоёл”. Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулаад нилээдгүй хугацаа өнгөрч Монголын загварын тайзнаа топууд төрсөөр л. Арваннэгдүгээр сарын 30-ний эл өдөр СТӨ-нд болж өнгөрсөн “Гоёл” наадамд загварын ертөнцийн бүхий л эрхэмүүд нэг дор цуглаж, тайзнаа топ модель Э.Сэлэнгэ О.Уянга О.Пүрэвдулам Х.Бадамгэрэл С.Ариунбилэг, Ч.Ундрах нар алхсан юм. “Эртний Монгол хийц”, “Stylish” салон, “Mon Couture”, “Урбан” жийнс, “Говь” компани, “Ур ундрах” монгол хувцас, “Божуна” компани, “Одхан” загварийн студи зэрэг загварын 20 гаруй салон, үйлдвэрүүд оролцож, бүтээлээрээ өрсөлдсөн.
Жил бүрийн уламжлалаар “Гоёл” наадмын шилдгүүдийг шалгаруулах торгон мөчид “Гоёл-2016” наадмын Топ моделиор 15 жил загвар өмссөн Х.Уянга шалгарч, шилдэг эмэгтэй загвар өмсөгчийн шагналыг 2007 оноос хойш загварын тайзнаа алхсан А.Хулан авсан бол шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр 2002 оноос хойш 13 жил загвар өмссөн “Монгол модель” агентлагаас төрөн гарсан загвар өмсөгч, Азийн топ модель, эрэгтэй моделиуд дундаа “акул”-уудын тоонд зүй ёсоор ордог Д.Баяртогтох, наадмын загвар өмсөгчийн дэд байрын шагналтнаар Сайхантамир нар тодорлоо. Уг наадмын хүндэт шагнал болох гранприг “Шилмэл загвар” ордны дизайнер Өнөболор хүртсэн.
Ингээд Монголын топ хатагтай төрүүлдэг, шилдгүүдийг шалгаруулдаг, шагналын хур буусан “Гоёл” наадмын энэ удаагийн шагналын эздүүд
-“Гоёл-2016” наадмын шилдэг уран сэтгэмжит хувцасны дизайнер: СУИС-ийн багш, дизайнер Мягмарбүрэн Батсүрэн
“Гоёл-2016” наадмын Өдөр тутам чөлөөт хувцасны шилдэг дизайнер: “Урбан” жийнс брэндийн дизайнер Бямбасүрэн
“Гоёл-2016” наадмын үндэсний хувцасын шилдэг дизайнер: “Mon Couture” урлангийн дизайнер Батзаяа
“Гоёл-2016” наадмын гоёлын хувцасны шилдэг дизайнер: “Отгон” салоны дизайнер Отгон
“Гоёл-2016” наадмын шилдэг залуу дизайнер: “Эртний Монгол хийц” коллекциороо дизайнер Уранцэцэг
“Гоёл-2016” наадмын шилдэг make-up artist: Аззаяа, Марина
“Гоёл-2016” наадмын шилдэг үсчин: “Stylish” салон
“Гоёл-2016” наадмын Тусгай байрын шагнал: ӨМӨЗО-ны дизайнер Номин, дизайнер Батсүх
“Цезарь” брэндийн шагнал: загвар өмсөгч Б.Баяртогтох, загвар өмсөгч Ганзориг
“Керасис “брэндийн шагнал: загвар өмсөгч Э.Амарзаяа, “Шилмэл загвар” ордны дизайнер Ж.Цэлмэг нар тус тус шалгарлаа.
“Гоёл-2016” наадмын шилдэг загвар зохион бүтээх товчоо: “Говь” компани
Эх сурвалж;www.grandnews.mn
Сэтгэгдэл (11)