Улс тунхагласны баяр арваннэгдүгээр сарын 26-ний өдөр Л.Оюун-Эрдэнэ болон С.Цогбаяр нарын хамтран гаргасан “Азийн хүлэг улс” номын нээлтээ “Black Box”-д хийсэн. “Азийн хүлэг улс" номонд манай орны өнгөрсөн 25 жилийн дүгнэлт, одоогийн нөхцөл байдал, ирэх 25 жилийн хөгжлийн төсөөллийг хөндөн гаргасан байна. Улс орны ардчилал, хууль засаглал, эрх чөлөө, ёс зүйтэй иргэн хэрхэн төлөвших, Монголын хөгжлийн загварыг нүүдлийн соёл иргэншлийн сэтгэлгээнээс хайж, дэлхийн дэвшилтэт хөгжлийн загвартай хэрхэн хослуулах зэрэг бодлогын асуудал, шийдэлийг тусган харуулжээ.
Номын цагаан хур буусан нээлтийн баярт олон уран бүтээлчид, түүний найз нөхөд нь хүрэлцэн ирж танхим дүүрсэн харагдсан. Үзэгчдийн дундаас сонин, гайхмаар байсан нь энэ эрхэм бүсгүйчүүд байлаа. Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо өөрийн дүү Ч.Номинхолбоогийн хамтаар номын нээлтэнд хүрэлцэн ирсэн байх юм.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (13)