Тусгаар тогтнолын өдөр буюу жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ныг бүх нийтийн амралтын өдөр болгох асуудлыг дэвшүүлж Хан-Уулын хөгжлийн төлөө холбооноос мэдээлэл хийлээ.
Арваннэгдүгээр сарын 26-ны энэ өдөр бол Монгол Улсын хувьд чухал өдөр юм. Тодруулбал: арваннэгдүгээр сарын 26-нд анхны Үндсэн хуулийг баталж, Монгол Улсыг тусгаар улс гэдгийг дэлхийд зарласан түүхэн өдөр юм.
Анхдугаар Үндсэн хуулийг баталснаар Монгол Улс тусгаар тогтнолтой, төрийн байгуулалттай гэдгийг дэлхийд бататгасан, Тусгаар Монгол Улс Нийслэлтэй, Нийслэлийг нь Улаанбаатар гэж нэр хайрласан өдөр.
Тиймээс тусгаар тогтнолыг дэлхийн бөмбөрцөг дээр тодорхойлсон баримт бичгээ мартаж болохгүй. Дэлхийн улс орнууд баяраар дамжуулж түүхээ сануулдаг. Монгол Улсын тусгаар тогтносон түүхэн үйл явдлыг залуучууддаа уламжлуулахын тулд тухайн өдрөөр бүх нийтээр нь амраах хэрэгтэй юм. Өмнө нь тус өдрийг амралтын өдөр байсныг УИХ-ын 2012 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн тогтоолоор тэмдэглэлт өдөр болгон баталсан. Харин үүнийг буцааж баярын өдөр болгоё гэсэн асуудлыг дэвшүүлж УИХ-ын даргад шаардлага хүргүүлж байгаа юм. Тусгаар тогтнолын өдрийг амралтын өдөр болгох шаардлагыг дэлхийн бөмбөрцөгтэй хамт бэлэглэж байна.
Монгол Улс тусгаар тогтносон энэ түүхэн өдрийг мартахгүй байх ёстой. Энэ өдөр залуучууд бүх нийтээрээ амарч байж энэ түүхэн үйл явдлыг санаж байх ёстой.
Асуудлыг санаачлан дэвшүүлсэн мэдээллийг Хан-Уулын Хөгжлийн Төлөө Холбооны Тэргүүн Г.Батсайхан, гишүүд Б.Цэрэн, Т.Батжаргал, Ч.Базарзаяа, Ц.Эрдэнэбаатар хийв.
Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би
Шүлэг: Д.Пүрэвдорж
Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сvхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан засаг тєрийнхєє ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Нvvрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр
Нvнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
Нvvдлийн єргєєнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эзэн сууж жаргасан их заяагаа сvсэглэж
Эх орон талынхаа ирээдvйн таалалд нийцvvлж
Эрдэнэсийн далайгаас шvvрдсэн итгэлийн сувд vгсээр
Эрх жаргалаа баталсан иргэн бvхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.
Сэтгэгдэл (5)