Битүү ТОП-той битүү ГОЁЛ

Тун удахгүй энэ сарын 30-ны өдөр "Гоёл" наадам болох гэж буй. Үүнтэй холбогдуулан бид тус наадмын өмнөх жилийн сурвалжлагуудыг цувралаар хүргэхээр зэхлээ. Энэ удаад бид 13 дахь удаагийн "Гоёл" наадмын сурвалжлагыг хүргэж байна.

Манай загварын ертөнцийн хамгийн том үдэш “Гоёл” наадам жил бүр нэгэн бүсгүйг топ хэмээн цоллож, олны анхаарлын төвд аваачдаг. Энэ удаа загвар өмсөгч Ч.Ундрах гэгч эмэгтэй загвар өмсөгчдийн оргил алдрын 13 дахь эзэн болж олон хүнийг гайхсан сэтгэлтэй үлдээсэн. “Битүү морь” гэдэг шиг л ёстой “битүү топ” тэр байлаа. 
“Гоёл”-ын тайзнаас топ хэргэм авах нь хурдан морины уралдаанаас зарчмын хувьд бол тэс өөр л дөө, уг нь. Хурдан морь бол барианд түрүүлж орж ирснээрээ түрүү магнай авчихна. Бид гайхаж бахдан, өчүүхэн ч эргэлзээгүй үлдэнэ. Харин топ моделийн “уралдаан” тэр бүр нүдний өмнө барин тавин харагдахгүй. Бидэнд “Одоо тэр л топ авах болов уу” гэсэн таамаг төдий бодлууд л байдаг. 


Ингэхэд топ модель гэх энэ өргөмжлөл ямар шалгуураар эзэндээ очдог юм бол? Жил тутам хэн нэгнийг шинээр тодруулаад байхыг бодоход тухайн моделийг өнгөрсөн нэг жилийн хугацаанд сайн ажилласан гэж өгөөд байх шиг. Эсвэл нэг, хоёр өдөр “Гоёл”-ын тайзан дээр алхсан ур чадвараар нь шүүж өгөөд байна уу? Эсвэл нийт загвар өмссөн хугацаа, туршлагаар нь энэ топ гэх хэргэмийг олгодог юм уу? Ажиглаад байхад загварын тайзан дээр алхсан он жилүүд, туршлагыг л энэ шагналаар мялаадаг юм уу даа.
Тэгэхлээр энэ жилийн тухайд загвар өмсөгч Ч.Ундрах 12 жил загвар өмссөн уйгагүй чармайлт, оролдлогынхоо үр дүнг хүртсэн болж таарч байна. Өөрөөр бол бидний олонхи нь шинэ топыгоо мэдээгүй, дуулаагүй, хараагүй шахам байсан даа.
Хэрвээ “Гоёл” наадам загвар өмсөгчийн туршлага, загварын тайзан дээр өнгөрүүлсэн цаг хугацаанд л энэ оргил алдраа өгдөг юм бол шинэ залуу, жинхэнэ фэéшн дүр төрхтэй моделиудад “топ” гэдэг нэрийг авахын тулд магадгүй Ч.Ундрах шиг 10-аад жил тайзан дээр уйгагүй алхах хэрэгтэй болно. Энэ тэгээд хэр шударга, хэр бодитой шалгаруулалт болох юм бол доо.
Загварынхан өөрсдөө Ч.Ундрахыг чадварлаг, туршлагатай сайн модель гэцгээдэг юм билээ. Гэхдээ хамгийн гол нь топ авах хэмжээний модель наад зах нь хийсэн бүтээснээрээ олонд танигдсан байх хэрэгтэй болов уу. 
Энэ жилийн “Гоёл” наадмын тайзан  дээр Уранцэцэг, Уранбилиг, Сэлэнгэ, Уянга нар топуудыг төлөөлж алхсан. 


Хатуу тайз 

Загварын тайз гэдэг хатуу юм. Тайзан дээр биш жирийн амьдрал дээр та бидний дунд 27, 28-тай загвар өмсөгч бүсгүйчүүд ямар сайхан харагддаг билээ дээ. Гэхдээ загварын тайз бол огт өөр. Дэндүү өөнтөгч. Нас тайзан дээрээс дэндүү тод харагдах юм. Цагтаа эхээс төрсөн биеэрээ сагсан дотор хэвтэн патиараа зоригтой татуулж байсан хуучны фотомодель Шүрэнцэцэг гэхэд л сайхан монгол бүсгүй гэдэгтэй бид бүгдээрээ л санал дэр нэгтгэж нэг хэсэгтээ л хилийн чанадад амьдарсан загвар өмсөгч бүсгүй загварынхаа ганган тайзыг санасандаа л энэ удаагийн “Гоёл”-д оролцсон болов уу. 


 

Хатан хаан

Топмодель Уранцэцэг бол манай загварын ертөнцийн өмнөө барих ганц фэéшн модель. Урт хөл, тайзны чадварлаг техникээрээ Урнааг гүйцэх модель хомсхон. Тайзан дээр цагаан даашинз, титэм өмсөн ихэмсэг зогсож буй Уранцэцэг өөрийгөө Монголын загварын ертөнцийн “Топын топ” гэдгээ илтэд мэдэрсэн мэт.  

 

Топ Уранбилиг тайзан дээр гараад ирэхээр л алга ташилт нижигнэнэ. Хамгийн олон фэнтэй моделиор түүнийг нэрлэж байна. Найзууд нь ч үнэхээр үнэнчээр дэмжиж байна лээ шүү. 


 

Загварын тайзны гэгээ 

Сингапурын “Дива” загварын агентлагийн модель Гэгээ энэ жилийн “Гоёл”-ын тайзнаа бас нэгэн өвөрмөц дүр төрх болж байсан. Олонхи хүмүүсийн хэмжүүрээр бол царай муутай модель. Олон, олон үзэгчид хиймэл сормуус нааж, нүдээ бүр нүх шиг болтол нь будсан моделиудыг хөөрхөн гэцгээж, бараг хөөрхөн л бол топмодель өгөх хүсэлтэй байдаг хойно.

Харин ч өвөрмөц дүр төрх нь Гэгээд Сингапурын загварын агентлагт ажиллах боломжийг өгсөн байж таарна. Фэшн моделийн шинж чанартай иймэрхүү моделиудаа бид одоо дэмжих хэрэгтэй санагддаг. Гэгээ “Шилмэл загвар” агентлагийн гадаад харилцааг хариуцан ажилладаг юм билээ. 


 

 

Топ Уянгын топ хувирал

Хятадын “China Bentley” агентлагт гэрээгээр загвар өмсч байгаа гэх топмодель Уянгын нүүрний “топ” хувирал гэрэл зурагчдын дуранд ийн буужээ. Загварын тайзаа санасан топын гэгэлзэж догдолсон сэтгэлийн илэрхийлэл үү, эсвэл сайхан харагдах имиж нь үү? Юутай ч үзэгчид рүү чиглээд алхаж явахдаа иймэрхүү хувирал янз янзаар үзүүлээд байгаа нь сандруу, туршлагагүй моделийн дүр төрхийг л харуулаад байна билээ. Уг нь жинхэнэ фэéшн модель, барууныхны супермодель хэмээх өргөмжлөлтэй дүйцүүлж өгдөг топмодельтонд байж боломгүй дүр төрх...  


 

Онцгой будалтаараа бусдаас ялгарагч

Өмнөх “Гоёл” наадмын шилдэг моделийн шагналт Гэрэлчулууныг олон хүн модель байхааргүй намхан, махлаг гэж өөчилдөг ч гандан бууршгүй загвараа үзүүлсээр л байгаа төдийгүй түүнийг бүр энэ “Гоёл”-оос топ горилж байсан талаар шивэр авир тархаад авсан. Энэ удаагийн наадмаар Гэрэлчулуун нүүр будалтàíдаа онцгой их анхаарч, бараг хуруу хэрийн урттай хиймэл сормуусаар “дэгжирхэв”.


 

Шинэ давалгаа 

Загварын ертөнцөд шинэ үе гарч ирж байгаа нь энэ удаагийн “Гоёл” наадмаас илэрхий харагдаж байлаа. Дүр төрхтэй, арай шинэлэг алхалтын техниктэй цэл залуухан хэдэн шинэ моделиуд “Гоёл”-ын тайзыг жинхэнэ утгаараа чимж байсан юм. Монголын загварын ертөнцөд хамгийн чухал нэг зүйл л дутагдалтай байна. Тэр бол дүр төрх, дүр төрх, дахиад л дүр төрх. Өсвөр насны гэгэлгэн хүсэл мөрөөдөл нь хөөрхөн охин бүрийг фэéшн модель болгож чадахгүй. Бүгдээрээ загварын ертөнцийн шинэ давалгааг угтан авцгаая!  

 


 


 аа очиж хөтлөгчдөөрөө зиндаархчихдаг “Гоёл”-ыг энэ жил Үндэсний телевизийн диктор Д.Цовоо, СГЗ Г.Чулуунбат гуайн хүү Ч.Идэрчулуун нар хөтөллөө. Сүүлийн үеийн томоохон арга хэмжээнүүдийг хөтлөхөөс гадна шоу бизнесийн ертөнцөд орон зайгаа тунхагласан Д.Цовоо хатагтай угийн сваровский эдлэлд элэгтэйг хэлэх үү, 7500 ам.доллараар авсан Монголдоо цорын ганц битүү сваровский шигтгээтэй микрофон нь энэ жилийн загварын тайзны нэг гялбаа байлаа. Нэлээд жин хасаж, гоо үзэмж нэмсэн хөтлөгч бүсгүй хэр баргийн модель бүсгүйчүүдийг дагуулахгүй сайхан харагдаж байсныг нуух юун.  

 

Гранд сэтгүүл №16

2012 оны 1 сар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (6)

  • Гялбаа
    Уранцэцэг бол ТОП мөн мөн
    2015 оны 12 сарын 11 | Хариулах
  • Brrr
    Yamar muuhai hogshin buduun avgai nar oroltsoo be??? Uhseniih ni model.iimerhuu avgai nar gudamjaar duuren bn
    2015 оны 12 сарын 03 | Хариулах
  • Zochin
    Gerelchuluun gj yostoi neg domboo huuhen bnaa. Undruus tsaashgui. Urnaa bol argagui l ontsgoirch bnaa!!!
    2015 оны 11 сарын 30 | Хариулах
  • Zochin
    Urnaagaas iluu grx model bxguiee.
    2015 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин
    ах нэг авгайгаа сонгодог наадам нь болох нь дээ
    2015 оны 11 сарын 27 | Хариулах
  • zochin
    urnaa l jinhene modeli yum bna doo.
    2015 оны 11 сарын 26 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025