Эмэгтэй хүн сайн удам судар, сайхан төрхтэй байгаад ч олигтой эр хүнийг алдахгүй барихын тулд тагнуулч шиг амьдрах хэрэгтэй. Нэг үе UBS music-ын хөтлөгч Халиунаа хэмээх энэ бүсгүй тасархай од, залуусын зүрхийг булгилуулж явав. “Xanadu Mines”-ын Ганбаяр хэмээх эрийн хайрыг булааж гурав дахь эхнэрээр нь залагдан очсноор тэрбээр теле карьераа орхисон. Тэр хэмжээгээр залууд итгэсэн гэсэн үг. Хосууд бие биедээ чин хайртай байсан нь үнэн ч үр хүүхэд заяасангүй.
Сайхан бүсгүй карьер ч үгүй, нөхөр ч үгүй ганцаар үлдэхэд түүний дотны найз топ Д.Пүрэвсүрэн экс нөхөртэй нь амьдралаа холбосон түүхтэй гэдэг. Хаалга хаагдлаа, нэг нь цэлийтэл нээгдээд л. Үлгэрийн юм шиг тансаг амьдарч, үнэ цэнэтэй брэндээр гоёж, хилийн чанадаар аялан телевизийн хөтлөгчөөс Үнсгэлжин болсон Халиунаа бодвол сайхан мөчөө найздаа ярьсан биз. Өөрийн эр хүнээ магтаж ч болохгүй, муулж ч болохгүй тагнуулч шиг л амьдрах цаг гэдэг энэ. Экс нөхөр нь найзтай нь амьдарч үрийн зулай хоёронтоо үнэрлэн байхад бүсгүй одоо хэр ганц бие явсаар байна. Түүний сайхан төрхийн нууц болох ээж нь энэ удаад дуранд өртөв. Одоо хэр нь аав ээжийн амин охин хэвээрээ байгаа бололтой, бүсгүй дахин амьдралд хөл тавихдаа алдаагаа засаж хатагтай Смит болох биз ээ.
Сэтгэгдэл (15)