Н.Ононгийн багшлах үе

Хамтлагтаа үнэнч, ахмад, нэр хүндтэй Х түц продакшны жүжигчин Н.Онон нас сүүдэр нь явсаар байгаа ч үргэлж цог золбоотой, хүмүүсийг инээж хөөрч, баярлуулахыг хичээдэг хошин шогийн үнэнч зүтгэлтэн. Эмэгтэй, хөшгин хүн, хүүхэд хамаагүй өөрийн авьяасаараа дүрээ сайн бүтээн тоглож чаддаг үзэгчиддээ хүртэл сайнаар үнэлэгддэг нэгэн. Түүний хотын гудамжаар яаран алхлах дүр зураг нь цаанаа л эрч хүчээр дүүрэн залуу насны ааг омогтой байдал нь тэрхэн агшинд илхэн харагдах шиг.

“Х түц” продакшны дүү нар нь болох жүжигчин Д.Түвшинтөр, С.Тэмүүжин, Г.Нарансолонго нар өрх тусгаарлаж, өөр хамтлаг байгуулна гэхэд цаархалгүйгээр итгэл найдвар хүлээлгэн ажилд нь тус дэм болсон билээ. Ийн хамт ажилладаг байхдаа ч одоо ч ах дүү, найз нөхдийн харилцаатай, тэр бүү хэл багш шавийн харилцаатай болсон нь аргагүй биз. Продакшны ууган жүжигчид болох Л.Баттулга, И.Одончимэг нартай энэ зэрэгцэн хөдөлмөрлөж үлдсэн залуу уран бүтээлчиддээ үлгэр дуурайлал болж “Х түц” хэмээн овоглосон олон залуучуудыг дайчилсаар, залгамж халаа болох залуус нь шинийг сэдэж, шинийг бүтээсээр урлагийн ертөнцөд өөрсдийн гэсэн орон зайг бүрдүүлэн гарч ирсээр. Тэдний ард өнөө ахмад гэж болохоор ууган жүжигчид асаалттай танк шиг зүтгэдэг байх.

Эх сурвалж: www.grandnews.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (5)

  • хөх
    тиим шүү чадалтай жүжигчин бусдыгаа чирээд яваа хүн дээ.Цол авлаа гээд яах вэ ард түмэн мэднэ.
    2015 оны 11 сарын 29 | Хариулах
  • best
    Gaviayt uguhgue yag yah geed bnaa !!! Hiisen umtai uldeesen murtei hun shuu !!!
    2015 оны 11 сарын 26 | Хариулах
  • crystal
    gawyat awxad xench gaixaxgui shuu. Tr narmandax bn.nasaaraal sta yawlaa gseyat ogoochee
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • f
    Narmandah ene 2-t gabyat ugmuur baigaam daa
    2015 оны 11 сарын 19 | Хариулах
  • зочин
    Гавьяат цол өгөөчээ. Авьяаслаг жүжигчин шүү
    2015 оны 11 сарын 19 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025