Хаана ч, хэдийд ч хэлэх үг, хийх үйлдэлээ цэгнэж бодлоготой ярьдаг хэмээдэг УИХ-ын гишүүн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй” судлаач Г.Занданшатарын номын нээлтэнд хүрэлцэн ирсэн нь энэ. МАН-даа үнэнчээр зүтгэж ирсэн тэрээр гэр бүлдээ хайр халамжтай, сайхан гэргийтэй, ихэр хүүхдүүдтэй бар жилээрээ өнөр өтгөн сайхан амьдардаг. УИХ-даа ч тэр, урлаг спортоор ч тэр, намдаа ч тэр бүх талаараа сайн, үнэнчэр зүтгэдэг давуу талтай.
Энэ жилийн сонгуулийн хөл хөдөлгөөн аль хэдийн бэлтгэгдэж, сурталчилгаа явуулж эхэлсэн. Ард түмнийхээ сэтгэлийг цэцэн үг, хэлээрээ гогдох чадвартай, түүнийгээ ч биелүүлж чаддаг эрхэм УИХ С.Бямбацогт хэвлэл мэдээллийн хэрэгслийн од нь болсон гэхэд хилсдэхгүй. Сонин, сайт, фейсбүүк, твиттерийн идэвхтэй хэрэглэгч нар түүнийг юу хийж бүтээж явдагийг мэдэх биз. Аливаад буурь суурьтай хандаж, төр намдаа үнэнч зүтгэсээр ирсэн УИХ-ын С.Бямбацогт болон УИХ-ын гишүүдийн нэг өдөр цугласан нь ийнхүү манай дуранд.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (6)