Тэрбум тэрбумаар үнэлэгдсэн бүсгүй

Монголын загварын ертөнцийн өнгө төрхийг тодорхойлдог чадварлаг дизайнеруудын нэг Д.Отгонжаргал энэ оны тавдугаар сард Азийн шилдэг дизайнеруудын оролцдог Asian Fashion festival –ын Гранпри шагналын эзэн болсон. Хийж бүтээх эрч хүчтэй, авъяаслаг дизайнер  даруу төлвөөрөө гайхагддаг бүсгүй.  Өөрийн гэсэн өнгө төрхийг бүтээлүүдээрээ харуулдаг дизайнер маань дээдсийн хүрээнийхний хувцасыг урладаг төдийгүй өөрийн гэсэн хүрээлэлийг бий болгоод амжсан.

Өнгөрсөн жил өөрийн бие даасан O Couture-2015 fashion show-гаа амжилттай зохион байгуулсан тэрбээр энэ жил дахин fashion show хийхээр бэлтгэл ажилдаа орсон байгаа гэнэ шүү. Азийн шилдэг дизайнер Д.Отгонжаргалын O Сouture fashion show дээдсийн хүрээнийхний хүсэн хүлээдэг загварын шоу болдог.

Сүүлийн үед томоохон загварын арга хэмжээнд оролцож харагдахгүй байгаа дизайнер маань 1 тэрбумын үнэтэй даашинз урлаад тун завгүй байгаа сурагтай. Учир нь энэхүү даашинзыг Хонг Конгийн тэрбумтаны өв залгамжлагч өөрийн найз бүсгүйдээ зориулж урлуулахаар захиалга өгчээ. 1 тэрбумын үнэтэй даашинз гэхээр ямар даашинз байдаг бол гэхээс өөрийн эрхгүй харах юмсан гэсэн бодол төрж байна шүү. Харин дизайнер маань тэрхүү үнэтэй даашинзыг 12 сарын 3-нд болох O Сouture-2016 high fashion show – н дээр олны өмнө дэлгэж үзүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Монгол дизайнерууд дэлхийн загварын салбарт хүч түрэн орж  ирж байгаа нь Д.Отгонжаргал дизайнераас харагдаж байна. Монгол жүжигчид Hollywood-д хөл тавьсан шиг, Монгол дизайнерууд маань Hollywood-ын алдартнуудын хувцасыг урлахад ойрхон болж. Азийн шилдэг дизайнер Д.Отгонжаргал тэрхүү замыг нээж олон дизайнеруудаа араасаа дагуулна гэдэгт итгэлтэй байна.

 Монголын анхны 1 тэрбумын үнэтэй даашинзыг өмсөж амилуулах загвар өмсөгчийг нилээдгүй хугацаанд өндөр шалгуураар сонгосон сурагтай. Тэрхүү шалгуурыг мөнхийн залуу тодотголтой, топ модель Э.Одгэрэл хөнгөхөн давж тайзнаа амиулахаар болсон тухай албан бус эх сурвалжийн мэдээлэл байна.

Энэхүү даашинзыг Азийн шилдэг дизайнер Д.Отгонжаргалаар урлуулахаар захиалсан нууц эрхэм ил гарчээ. Энэхүү нууц ноёнтон бол Хонг Конгийн Gaw Capital Partners группын өв залгамжлагч Goodwin Gaw гэнэ. Тэрээр  12 сарын 3-нд болох O Couture high fashion шоун дээр найз бүсгүйн хамт хүрэлцэн ирж тэрхүү гайхамшигтай урлагийн бүтээл болох даашинзаа бүсгүйдээ бэлэглэж гэнэтийн бэлэг барихаар Монголд дахь Shangri-La Hotel –н ерөнхийлөгчийн өрөөнд 2 хоног түр саатах захиалгаа хэдийнээ хийжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (6)

  • Zochin
    Ter neg turangai, chavgants tsaraitai model geed bgaa huuhen odoo bolimoor uym da, harah bolgond l ulam l chavgats tsaraitai bolood bh uym. Amerikiin 80tai model chavgantsaas ch doloon dor haragdah uym.
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • zochin
    1 termub ih mongo. Gehdee uuniig usergej terbum terbumaar gj bichsen ni buruu b.
    2015 оны 11 сарын 19 | Хариулах
  • kkk
    hudlaa
    2015 оны 11 сарын 18 | Хариулах
  • ugluu
    neg ch zurag ni garahgui haashaa hachin medeelel ve
    2015 оны 11 сарын 18 | Хариулах
  • uuree
    Mundag yumaa amjilt
    2015 оны 11 сарын 18 | Хариулах
  • zochin
    ymar goyiin be.
    2015 оны 11 сарын 18 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025