“Нандин” ном хүн хүндээ л нандин

“Хүн хүндээ нандин” хэмээх үгнээсээ ч содон, үйлээсээ ч тод уриатай сэтгүүлч Н.Нандинцэцэгийн “Нандин” ном нээлтээ хийж уншигчдад бэлэг болон хүрлээ. Түүний сэтгүүл зүйн салбарт ажилласан хугацаа нь түүнийг хэн болох, хэр их чадвартайг шүүн тунгаасан гэж хэлэхэд болно.

Сургуулиа төгсөж сэтгүүлчийн гараагаа МҮОНТ-ээс эхлэн редакц, нэвтрүүлэгт хөтлөгч, сэтгүүлчээр ажиллаж байгаад NTV телевизэд орж “Нандиагийн ток шоу” нэвтрүүлгийг хөтөлдөг байсан тэрээр эргэн МҮОНТ-д орж продюсер, сэтгүүлчээр ажиллаж байгаа билээ. Өөрийн нэртэй нэвтрүүлгээ бэлтгэн гаргасан таван жилийн хугацаанд улс төр, урлаг соёл, тамирчид, эрдэмтэд болоод эгэл жирийн 800 гаруй хүнтэй ярилцаж, 200 гаруй дугаарыг үзэгчдэд хүргэн 2010 онд Монголын Телевизүүдийн Холбооны шилдгийн шилдэг шалгаруулах “Алтан шонхор” наадмаас “Шилдэг хөтлөгч”-ийн шагнал хүртэж байжээ.

Түүний эл номонд “Нандиагийн ток шоу” нэвтрүүлэгт оролцож байсан зочидтой хийсэн ярилцлаганы түүвэр 19 ярилцлага байгаагаас гадна сэтгүүл зүй хэмээх ертөнцөд хөл тавьсан 15 жилийн түүхийг өгүүлэх ажээ. Хүн хүндээ нандин “Нандин” ном телевизийн ярилцлагыг зурагт ном хэлбэрт буулгасан ахны бүтээл хэмээх тодотголоороо онцлог болж чаджээ.

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (6)

  • Зочин
    ene yu bichdegiin nom ch gj dee
    2015 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин
    ataarhagchid ta nart hiisen zyil bna uu? baival 1 yzyyleech
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • zochnii zuv
    mash hudulmurch gehdee denduu sulhan hun gdg ni unen
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин
    taalagddaggui ee
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин
    сулхаан сулхан
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин
    Би сэтгүүлч биш би бас зохиолч биш гэхдээ уншдаг үздэг хүний хувьд чансаатай уран бүтээлч биш өөрөөр хэлбэл хөдөлмөрч ч гэсэн сулавтар хүн бол Нандинцэцэг
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025