Мисс бүсгүйчүүд эх орондоо тодрон дэлхийн чанартай тэмцээн уралдаанд орж амжилт ч муугүй үзүүлж буй тул бид нүүр бардам байх болсон. Саяхнаас А.Баярцэцэг хэмээх бүсгүйн нэр мисс-жүжигчин хэмээн хоршин дуудагдах боллоо.
Америкт Belaнэрээрээ кинонд тоглож дэлхийн найруулагчдын нүдэнд торсон тэрбээр “Марко Поло-2”-т Хөхөгчин хатны ордны нэгэн монгол бүсгүйн дүрд тоглосон. “Дэлхийн мисс 2015”-д эх орноо төлөөлөх үндэсний ялагч шалгаруулах тэмцээнд мисс Н.Ану үндэсний ялагчаар тодорсон бол А.Баярцэцэг тэргүүн миссээр шалгарсан.
Улмаар “Мисс Монгол аялал жуулчлалын холбоо”-ны тэргүүн мисс Б.Гантогоогийн саналын дагуу ““Miss Earth 2015”-д эх орноо төлөөлөн оролцож буй юм. Австрид болох нэр бүхий энэ том тэмцээнд оролцож буй бүсгүйг олон нийт дэмжин цахим хуудсаар саналаа илгээсээр байна.
Сэтгэгдэл (6)