Эркад Хятадууд найр тавив

"Дижитал" хамтлаг хойч үеийн залуучууддаа үлгэр дуурайлал, хайрлаж хүндэтгэдэг ах нар нь болоод хэдийнэ 16 жил өнгөрчээ. Тэдний энэ хүртэлх хугацаанд хийж бүтээсэн хичээл зүтгэл, авьяас чадвар, хөдөлмөрийн үр дүнд гарсан олон сайхан уран бүтээлүүдийг монголын залуучууд бүгдээрээ мэдэх биз ээ. Хамтлагаасаа яахын аргагүй ялгардаг, содон хоолойгоороо хайрын дуу уянгалуулан дуулж бүсгүйчүүдийн хайрыг татдаг дуучин Эрка буюу Г.Эрдэнэбилэг тууштай ажиллан уран бүтээлээ туурвисаар.

Адал явдал, хайр сэтгэл, хар санаа агуулсан монголын бас нэгэн шинэлэг бүтээл болох “Бохир ертөнц” УСК Азийн Холливуд гэгддэг Хонг-Конгд анх удаа нээлтээ хийсэн. Тэгвэл тус киноны дууг дуучин Эрка амилуулж, эх орондоо ч, гадаад оронд ч тэр үзэгч олныгоо баясгаад авсан. Тэр бүү хэл Хонг-Конгоос цаашид уран бүтээлийн тал дээр хамтран ажиллах санал авсан гэнэ лээ. Хэлэх гэсэн үгээ ямар нэгэн халхавч хаалтгүй шууд илэрхийлдэг, шударга, омголон зантай, сэтгэл уяраам сайхан хоолойтой тэрээр хүүхдүүдийнхээ хамгийн сайн туслагч, эхнэртээ хамгийн сайн түшиг нь гэсэн.

Эх сурвалж: www.grandnews.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    Зургыгнь хараад нутаг нэгтнээ хэмээн андуураа биздээ
    2015 оны 11 сарын 09 | Хариулах
  • tumuruu
    gezeg usee tavij naalinhaitaj duulah aydaj bj nad metiin urshuuliin garuudad shonogduulav daa,agaa ni material golohgui shuu kk
    2015 оны 11 сарын 09 | Хариулах
  • Chimgee
    Hong Kong орон гэж байдаг юм уу хаха. Сэтгүүлч ээ, сайн мэдэж байж бичиж бай
    2015 оны 11 сарын 09 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025