“Халиуны ертөнц”-өөр аялъя!

Монголын рок поп хөгжмийн урлагт өөрийн хүч хөдөлмөр, авьяас чадвараа харуулж уран бүтээлээ зориулан өдгөө 20 гаруй жилийг үдсэн хөгжмийн зохиолч, найруулагч, продюссер Н.Халиуны анхны уран бүтээлийн тайлан тоглолт тавигдахад бэлэн болжээ.

Тоглолтын хэвлэлийн бага хурал арваннэгдүгээр сарын 04-ний өдөр болсон бөгөөд түүний урлагийн хичээл зүтгэлийг үнэлэн дэмждэг МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Дашдондог, МУУГЗ Ц.Чулуунбат нар хүрэлцэн ирж тоглолтын хэвлэлийн бага хуралд оролцлоо. Урлаг, хөгжмийн ертөнцөд зориулсан 20 жилийн хугацаанд түүний бүтээсэн уран бүтээл, шинэ зохиол, хөгжмийн найруулга нь аль хэдийн үзэгч олны сонор мэлмийнд хүрсэн билээ.

“Халиуны ертөнц” хэмээх бодлын увидастай, сүр хүчийг дагуулсаар энэ оны, энэ улирлын хамгийн эрхэм тоглолт арваннэгдүгээр сарын 13, 14-ний өдөр “UB Palace”-ийн концертын их танхимд 19:00 цагаас хүрнэ. Түүний бие даасан анхны уран бүтээлийн тайлан тоглолтыг найруулж “Up music” продакшн ажиллаж, ивээн тэтгэгчээр “НИК” ХХК, зохион байгуулагчаар “Bros” рекордс, тоглолтын найруулгыг “On’n Off” продакшн гүйцэтгэж байна. Тоглолтонд Монголын рок поп урлагийн акулууд, шилдэг хамтлаг, дуучид оролцохоор болжээ.

Түүнийг мэддэг, хүндэлдэг, дууг нь сонсох дуртай хэн бүхэн тоглолтонд ирж нэгэн үдшийг түүний дотоод сэтгэлийн ертөнцөд өнгөрөөгөөрэй.

Эх сурвалж: www.grandnews.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    Ододтой нэгэн удэш амьд тоглолтоор уулзах сайхан оройг найзуудтай хамт UB Palace-d .
    2015 оны 11 сарын 14 | Хариулах
  • Zochin
    Энэ олон Гавъяатууд болон бидний сонсох дуртай олон сайхан хамтлагуудыг од болгосон Гавъяатай хун шуу дээ.
    2015 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин
    11-р сарын 13-14 байлгүй дээ. 10 сар дууссан шүү дээ
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025