Угаас бичил зах зээлд монголд урлагийн зүтгэлтэн боллоо гээд холливудын од шиг тансаг зиндаанд хүртэл амьдрах нь мөрөөдөл. Яахав, урлагийн шугамаар олонд танигдаад тэр нэр нүүрээрээ өөр юм эрхэлсэн нь товхийтэл амьдраад байх шиг байгаа юм. Дуучин, сийлбэрч, хуримын хөтлөгч гэгчлэн олон ажил хийдэг сүйхээтэй эр бол Т.Баттогтох. Хэдий сүлжээний, худлаа зар тавьж хүмүүс цуглуулдаг гэсэн “муу” нэр, луу данстай ч өнөөдрийг хүртэл Орифлэйм хэрэглээд эд эрхтнээрээ хохирсон, үр дүн нь “ноцтой” байсан тохиолдол илрээгүйг бодоход бас ч муугүй эд мэт. Ямартай ч цөөнгүй монголчууд насаараа мачийтал зүтгээд авч унаж чадахгүй тансаг машиныг эдний захирлууд унан сүнгэнүүлдэг. Эхнэртэйгээ зэрэгцэн Орифлэймд хөл тавьсан Т.Баттогтох тус сүлжээний эрдэнийн өргөмжлөлтэй захирал болж Налайхын нүүрс шиг гялтаганасан хар машин хөлөглөх болсон. Бүр гэргийн хамт шүү. “Урлагаар баяждаггүй, Орифлэйм л баяжуулдаг” хэмээх хит болсон ишлэл энэ эрхмийн шүү дээ.
Сэтгэгдэл (17)