“Гурван гал”-ын фэшн гүнж Л.Пүрэвсүрэн

Цөөн хэдэн жилийн өмнө хүмүүс хувцаслах санаа оноо, шийдлүүдээ бүгд л фэшн сэтгүүлүүдээс авдаг байсан. Сүүлийн хоёроос гурван жилд хувцас загварын сэтгүүлүүдийн борлуулалт дандаа уналттай үзүүлэлттэй гарч байгаа нь хүмүүс дээр дурдсан хэрэгцээ шаардлагаа цахим хэлбэрээр хангах нь ихэссэнийг харуулж байгаа юм. 

2014 онд гэхэд л “Vanity fair”, “Vogue” зэрэг сэтгүүлүүдийн борлуулалт өмнөх жилийнхтэй харьцуулахад 11-15 хувиар багассан нь үүнийг нотолно. Цаг, мөч тутамд шинэ, шинэ фэшн блогууд хэд хэдээрээ цахим ертөнцөд мэндэлж байна. Хэдийгээр фэшн буюу хувцас загварын блог нь 2002, 2003 оны орчмоос эхэлсэн шинэ үзэгдэл боловч өнөөдрийн байдлаар хэдэн арван саяар тоологдох хэмжээний хүчээ аваад байна. Хувцас загварын хорхойтнууд сэтгүүл эргүүлж суухаасаа илүүтэйгээр алдартай блоггеруудын Инстаграм профайлаар хэсч, тэдний блогоор нь зочлохыг илүүтэй үзэх болж. Энэ нь ч илүү бодитой, амьдралд ойр санагдах нь мэдээж. 


Дэлхийн хамгийн нөлөө бүхий фэшн блоггер гэгдэж буй 28 настай итали бүсгүй Чиара Феранигийн www.theblondesalad.com блогт гэхэд л нэг сард арваад сая хүн зочилдог гэсэн тоо байна. Чиара өөрийн блогоо 2009 онд анх нээсэн бөгөөд ердөө ганц хоёрхон жилийн дотор маш том амжилтад хүрч чадсан. Одоо тэрээр өдөр бүр загварын хотуудын хооронд нисч, загварын шоунуудын эхний эгнээнд уригдаж явдаг том од болжээ. 


Тансаг зэрэглэлийн том загварын орднууд одоо инстаграм дээр олон дагагчидтай, нөлөө бүхий блоггеруудаар бараа бүтээгдэхүүнээ сурталчлуулах өндөр сонирхолтой болсон. Үнэхээр ч энэ төрлийн сурталчилгаа нь үнэтэй сэтгүүлийн нүүрэнд рекламаа байршуулснаас хэд дахин илүү үр нөлөөтэй хэлбэр болоод байна. Тэгвэл бид үүний хаахна явна вэ?  

Энэ цаг үед манай улс хэдий хүн ам багатай ч гэсэн бусад эмэгтэйчүүддээ үлгэр дууриал болох, трендийг дэлгэрүүлэх хувцас загварын сонирхолтой цөөнгүй охид, бүсгүйчүүд фэшн блог хөтлөх болсон нь баярлууштай хэрэг юм. Бидний энэ удаа танилцуулах блоггер Английн Лондон хотод бизнесийн чиглэлээр суралцаж байгаа 20 настай оюутан охин Л.Пүрэвсүрэн.

“Гурван гал” эмнэлэг, “Гурван гал” худалдааны төв, “Норд” гутлын дэлгүүр зэргийг ажиллуулдаг, амжилттай яваа бизнесмэн аав, ээжийн охин болохоор хувцас загварын блоггер байхад түүнд тийм ч их асуудал байдаггүй биз ээ. Мэдээж загварын блоггер байхын тулд байнгын шинэ трендтэй мөр зэрэгцэх шаардлагатай.

Үүний тулд хүссэн зүйлсээ худалдаж авах санхүүгийн чадамж хамгийн чухал. 20 настай залуу охид бүр Chanel, Dior, Givenchy-ийн цүнх барьж, Valentino, Christian Louboutin-ы өндөр өсгийтөөр гоёж чадахгүй. Гэхдээ Л.Пүрэвсүрэнг гэр бүлийн сайн хүмүүжилтэй, энгийн даруу, аав ээждээ тустай сайн охин гэлцдэг юм билээ. Амралтаараа ирэхдээ “Гурван гал” эмнэлэг дээрээ гал тогооны туслах ажилтан, асрагч зэрэг ажил хийдэг гэсэн.  


Л.Пүрэвсүрэнгийн www.fashioneldiary.com блогоор зочлоод нэг үзээрэй. Танд ч бас эмэгтэйлэг, ялдам бас трендлэг лүүкүүд нь таалагдах болноо.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (8)

  • Зочин
    20 nastai gehed 40 tei ym shig ovortoi huvtsasldag ym bee
    2017 оны 12 сарын 03 | Хариулах
  • Zochin
    Dajgui l im, blog g ni unshij bsan
    2015 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин
    Huvtsas n zohihgui baina uu neg l bish bainaa. Muuhai bish ch gesen goyo bish baina
    2015 оны 11 сарын 08 | Хариулах
  • klk
    hichneen goy huvtsas omsson ch gsn amidruuldagguin bn
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • Zochin
    Zaluu nas chin uuruu l saihan shu de!!
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • sorru
    bie haa tasarai zus algaa ene ohind
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Zochin
    Goy huvtsas, but tsarai, bie haa gj avh uym alga daa.
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • unenldee
    hvnd hezeech tegsh yum zayahgui yumdaa ene hvvhenii bien muuhai tsaria muutai yum unetei brandiin huwtsas awch umsuj bhr ehleed bie nuur n dee hagalgaa hiilgee brandiin huwtsas umsluu gd uurtuu itgeltei bna gsn ug bish
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин
    Sain uu?duu mini.3 gal emnelgiig hajuugaar garah bolgon neg yumand emzegleh yum.Emnelgiin uud ,zuun tal nelenhyidee tsas mus bolchihson.Nyalh huuhdee teverch yavaa humuus haltirahgyin tuld bugtsugnulduud yavj bgaa ni uneheer uruvdultei.Anhnii tsas orsnoos odoog hurtel tsas arilgah gants ch alham hiij haragdsangyi.Ug ni alban gazar 50 m bgaa tsas musiig arilgah uuregtei gesen baihaa.Yadaj 20 metrt bgaa musuu arilgaj tanaihaar yilchluulj bga tumen olond buyn boloosoi gej husej bna.
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025